antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2013 Comments are off

“44”-ын модны захын үйл ажиллагааг зогсоолоо

нийтлэсэн Admin

26550Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хамтран хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээ авч, ажиллаж байгаа.

Энэ хүрээнд БОНХЯ-ны харьяа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх алба байгуулж, стандартын бус мод худалдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож эхэлжээ. Тодруулбал, “44-ийн зах” буюу Төмөр замын “Ачиж буулгах зориулалтын анги”-ийн газар дээр байрлаж байсан захын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна.

Уг зах нь барилгын материалын худалдаа явуулдаг бөгөөд  зөвшөөрөл нь 2002 онд дуусчихсан байжээ. “44-ийн” модны зах нь 10 гаруй жилийн турш хугацаа нь дууссан, хүчингүй зөвшөөрлөөр үйл ажиллагаагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон аж.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car