antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2013 Comments are off

Т.Билэгтийн мэдүүлэг Н.Энхбаярын гэр бүлийг бужигнуулж эхэллээ

нийтлэсэн Admin

ooooЭкс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг энэ сарын 7-нд гэрээс нь баривчилсан. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, өнгөрсөн даваа гарагаас эхлэн албан ёсоор мэдүүлэг авч эхэлсэн юм.

Тэгвэл АТГ-т НИТХ-ын дарга асан Т.Билэгтнйн өгсөн мэдүүлэг экс Ерөнхийлөгчийн гэр бүл болон ойр дотны олон хүнийг араасаа чирж эхэллээ. Учир нь өчигдөр АТГ-аас экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт гэнэтийн нэгжлэг хийв. Үүнээс гадна түүний эхнэр О.Цолмонгоос байцаалт авч, шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Гэвч АТГ-ын дээрх нэгжлэг, байцаалт ганцхан экс Ерөнхийлөгчийн гэр, эхнэрээр зогссонгүй түүний хүү Э.Батшугарын хадмын гэрт нэгжлэг хийснээр үргэлжилсэн юм. Мөн эхнэр О.Цолмонгийн төрсөн эгчийнд нь нэгжлэг хийж, хөл муутай хүүг нь гэртээ ганцаараа байхад нь авч явж саатуулжээ.
АТГ-аас явуулсан эл гэнэтийн нэгжлэг 14:00-20:00 цаг хүртэл үргэлжлэх хугацаанд дотогшоо хэнийг ч нэвтрүүлээгүй юм. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа. АТГ-ын бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байна. Тусгайлсан ажиллагаа явагдаж байгаа болохоор экс Ерөнхийлөгчийн гэр рүү хэнийг ч нэвтрүүлж, гаргах боломжгүй” гэх хариултыг өгөв.
Харин эх сурвалжийн мэдээлснээр хатагтай О.Цолмон тухайн үед гэртээ ганцаараа байжээ. Тиймээс дотогш зөвхөн түүний өмгөөлөгчийг оруулсан байна. АТГ-аас НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлгээс үндэслэн хатагтай О.Цолмонг хэд хэдэн удаа дуудсан боловч тэрбээр ирээгүй аж. Тиймээс ийнхүү гэрт нь ирж байцаалт авч байгаа юм байна.
АТГ-аас Э.Батшугарын эхнэрийн гэрт нэгжлэг хийлээ
Манай сурвалжлах хэсэг Т.Дариймаагийн оршин суудаг “Жапан Таун” хорооллын С1 байрны 311 тоотод очлоо. Уг байрны гурван давхарт байрлах тус айлыг АТГ-ын алба хаагчид тусгаарлаж биднийг дотогш нэвтрүүлээгүй юм.
Энгийн хувцас өмссөн АТГ-ын алба хаагчаас яагаад нэгжлэг хийж буй талаар тодруулахад “Мөрдөн байцаалтын нууцад хамаарах учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Т.Дариймаагийн ээж Б.Долгормаагийн хэлснээр түүнийг гадуур явж байхад нь “Байранд чинь ус алдаад засах шаардлагатай байна” гэж дуудсан аж.
Түүнийг гэртээ ирэхэд АТГ-ын мөрдөн байцаагч Г.Ууганбаяр уулзаж гэрийг нь битүүмжлээд нэгжлэг хийж эхэлсэн аж. Гурван цаг гаруй нэгжлэг хийсний дараа АТГ-ынхан уг айлаас явсан. Нэгжлэг дууссаны дараа Б.Долгормаагаас зарим зүйлсийг тодрууллаа.
-Танай гэрт ямар шалтгаанаар нэгжлэг хийсэн юм бэ?
-Н.Энхбаярын хэрэгт хамсаатнаар татагдаад байгаа Т.Билэгт, Б.Хуяг, Н.Энхтуяа, Н.Болормаа нарын долоон хүний хэрэгт холбогдуулан нотлох баримт цуглуулах үүднээс нэгжлэг хийж байна гэж сая тайлбарлалаа.
-Танай гэрээс ямар нэгэн юм авч явсан уу. Нотлох баримт гэхээр яг юу хайсан юм бол?
-Манай гэрт энэ хэрэгтэй холбоотой нотлох баримт болохоор ямар ч юм байхгүй. Нэгжлэг хийж байгаад хэдэн даас л аваад явлаа.
-Юун цаас вэ?
-Миний дансны хуулгыг л аваад явсан. Аваг л дээ надад нууж хаагаад байх зүйлгүй. Энэ байр манай нөхөр болон хүүхдүүдийн минь дундын өмч. Тэгээд ч энэ гэрт манай охин Т.Дариймаа амьдардаггүй. Одоо Монголд ч байхгүй гадаадад байгаа. Нярайлаад гуравхан хонож байна. Өөр зүйлийн талаар яримааргүй байна гэлээ.
Ямартай ч Н.Энхбаярыг тойрсон энэхүү хэрэг олон хүнийг хөлдөө чирээд зогсохгүй хүү Э.Батшугарынх нь хадмуудын гэрт хүртэл АТГ-ын мөрдөгчдөөр нэгжлэг хийлгээд амжлаа.
Б.Төрбат

Эх сурвалж: шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car