antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2013 Comments are off

Д.Тэрбишдагва Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгчтэй уулзлаа

нийтлэсэн Admin

terbishdagwaМонгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва АХБ-ны ерөнхийлөгч Такэхико Накаог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд хэлэхдээ АХБ-ны ерөнхийлөгчийн шинэ албанд томилогдсонд нь  баяр хүргэж, ажлын амжилт хүсээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд АХБ-аас манай улсын олон салбарт төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүрснийг онцолсон. Нийтдээ 1,2 тэрбум орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг  хийсэн нь 1991 оноос хойш Монгол улсад үзүүлсэн нийт зээл тусламжийн 4/1 болж байгаа нь манай хамгийн том хамтрагч олон улсын байгууллага болохыг тодхон харуулж байна

Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн цар хүрээг тэлэхэд хувь нэмэр оруулахуйц томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалтын бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Олон улсын зах зээл дээр арилжаалсан Засгийн газрын бондыг төмөр зам, эрчим хүч зэрэг экспортын орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн  өсөлтийг дэмжих дэд бүтцийн төслүүдэд зарцуулахаар шийдвэрлээд байгаа талаар дуулгасан.

Тэрээр Монгол улсын хүн амын 40 гаруй хувь нь хөдөө, аж ахуйн салбар тэр дундаа МАА-н салбарт ажиллаж байгаа учраас эдийн засгийн хувьд тэргүүлэх ач холбоглол бүхий салбар. Тиймээс Монгол улсын органик бэлчээрийн гаралтай ХАА-н бүтээгдэхүүнийг брэнд болгон хөгжүүлэх төслийг АХБ-тай  хамтран хэрэгжүүлж байна. Энэ нь Засгийн газраас баримталж буй бодлоготой нийцэж байгаа тул энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн  хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Шадар сайд илэрхийлэв.

Үүний дараа АХБ-ны ерөнхийлөгч хэлэхдээ “Зуны дэлгэр амралын энэ цаг үед цаг зав гарган хүлээн авч уулзсанд Шадар сайдад талархалаа илэрхийлээд, танай сайхан Монгол оронд айлчлах хугацаанд өндөр түвшний уулзалтуудыг хийж байгаадаа туйлын их баяртай байна” гэлээ. Тэрээр хоёр талын хамтын ажиллагаа сайн байгаагийн илрэл нь тэрбум давсан санхүүжилтийг хийгээд байна. Монгол улсын  эдийн засаг гайхалтай хувьсан өөрчлөгдөж уул уурхайн салбар нь тэргүүлэх салбар хэвээр байна.

Хамтын ажиллагааны боломжит салбаруудын дотроос эрүүл мэнд, ядуурлыг бууруулах,  байгаль орчин, боловсролын салбарыг бид чухалчилж байна. Нэн тэргүүнд дэд бүтцийн  салбар түүний дотроос хатуу хучилттай зам барилга, хот байгуулалт дээр бид нэлээд туршлагатай, цаашид хамтран ажиллахад бэлэн гэдгээ  ноён Такэхико Накао энэ үеэр хэлсэн юм.

Уулзалтын төгсгөлд  Шадар сайд  миний эрхлэх асуудлын хүрээнд зургаан агентлаг багтдаг байгаа. Үүний дотроос Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газруудыг онцолж, цаашид харилцан сургаж дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхийг АХБ-аас хүсээд, ард иргэдийнхээ болон хувийн секторын эрх ашгийг хамгаалах чиглэлд бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car