antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2013 Comments are off

МЗХ хамгийн залуу начинд хурдан удмын зээрд даага бэлэглэлээ

нийтлэсэн Admin

1010049_522427011158588_406139897_nМонголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начны болзол хангасан хамгийн залуу начинд Хан хөхийн угшлын хурдан удмын зээрд даага бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Анх 1994 онд Монгол Улсын аварга Д.Сумъяабазар начин цолны болзол хангаад энэ шагналыг хүртэж байсан бол энэ жилийн хувьд Увс аймгийн харъяат МУ-ын алдарт уяач Цэнд-Аюушийн галын хурдан удмын зээрд даагыг 20 дах залуу начинд бэлэглэж байгаа юм байна. Тус даагыг хамгийн залуу начинаар тодорсон Увс аймгийн харьяат, Увс нуур дэвжээний бөх Т.Баасанхүүд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат гардууллаа. Т.Баасанхүү нь 1989 онд төрсөн дөнгөж 24 настай залуу бөх юм. Түүнийг Монгол хүлгийн босоо хийморь тэтгэх болтугай.

MЗХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car