Үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягтай нэгтгэн, уран бүтээл туурвидаг “Алтан ураг” хамтлагийнхан Үндэсний баяр наадмаар өөрсдийн бие даасан тоглолтыг хийхээр болсон. Тоглолт өнөөдөр Соёлын төв өргөөнд 20.00 цагаас болох юм байна. Өмнө нь тоглож байгаагүй шинэ зохиолууд болон 2004-2013 оны хооронд тоглосон тоглолтуудын шилдэг дуу “Best of Altan urag” тоглолтын тайзнаа эгшиглэх аж. Түүнчлэн Нисванис хамтлагийн Л.Амгаатай хамтарсан уран бүтээл болон Дуучин Нарантай хамтарсан “Blue rose” зэрэг шинэхэн уран бүтээлээ энэ үдэш сонордуулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.