antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 Comments are off

Сургалтын төрийн сангийн журмыг шинэчиллээ

нийтлэсэн Admin
imagesМонгол Улсын Ерөнхийлөгч “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан сургах тухай”  зарлиг гаргаж,  иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцлийн талаар Засгийн газарт чиглэл өгсөн билээ.

Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журмыг Засгийн газраас шинэчлэн баталжээ. Шинэчилсэн журамд хэд хэдэн онцлог зохицуулалт оруулсан байна. Ямар сургуулиуд хамрагдахыг тодорхой зааж өгснөөс гадна тухайн жилд суралцуулах хүний тоог жил бүрийн хоёрдугаар сард багтаан, мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд багтаан тогтоож байхаар нарийвчлан журамлалаа. Түүнчлэн, дэлхийн шилдэг сургуулиудын эхний 20-д багтсан их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцагчид мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр, 21-100-д багтсан сургуулиудын бакалаврын хөтөлбөрт хамрагдагсдад Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэл харгалзан сургалтын зээл олгоно. Зээлд сургалтын төлбөр, амьжиргааны зардал багтах бөгөөд зээлдэгч сургууль, мэргэжлээ сольвол гэрээг цуцална. Мөн оюутны улирлын голч дүн 2.0-оос дээш байвал дараа улирлын санхүүжилтыг олгох юм байна. Шинэ журмыг мөрдсөнөөр дэлхийн шилдэг их сургуульд суралцахад улсын, олон улсын олимпиадад байр эзэлсэн зэрэг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр сургалтын зээлд хамрагдах боломж нээгдэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car