antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2013 Comments are off

Дуу цахилгаантай бороо орно

нийтлэсэн Admin

01xcМалчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр усархаг бороо, мөндөр орж болзошгүй байгаа тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2013 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсэг болон Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 градус дулаан байна.

2013 оны 7 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд төв, зүүн, говийн нутгаар, 12-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11-13-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11,13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүн байна, бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө22-27 градус дулаан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car