antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 9, 2013 Comments are off

У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ

нийтлэсэн Admin

8407Йорданы нийслэл Амман хотноо долоодугаар сарын 1-нд нээлтээ хийсэн Азийн насанд хүрэгчдийн боксын аварга шалгаруулах тэмцээний 64 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртлээ. У.Мөнх-Эрдэнэ аваргын төлөө Казахстнаы Мэрэй Акшаловтой өрсөлдөж ялагдсан байна. Лондонгийн олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн тухайд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн тоглолтод Тайванийн Ву Юй-Вейг 3:0 харьцаагаар, улмаар Тайландын Вуттичай Масукийг 2:1 харьцаатай ялснаар хүрэл медалийн болзол хангажээ.

Түүнчлэн, ОУХМ Б.Жавхлан мөнгөн медалийн төлөөх тулаандаа Тайландын боксчин Сайлом Ардеетэй хийж, ялагдсанаар хүрэл медалийн болзол хангасан байна. Ж.Отгонжаргал 69 кг-ийн жинд өрсөлдөж мөн хүрэл медалийн эзэн боллоо.
Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг найман жингийн ангилалд долоон тамирчдаа сойсноос нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car