Аймаг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Улсын болон хувийн хэвшлийн 89 эмнэлэгт эрүүл ахуйн нөхцөл, халдвар хамгааллын дэглэм, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтыг Нийслэлийн эрүүл ахуй, халдвар хамгааллын 48 байцаагч хийж гүйцэтгэсэн аж. Шалгалтаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан Хэнтий аймгийн “Аминчулуун”, “Энэрэл” дент, Дархан-Уул аймгийн “Тана”, Чингэлтэй дүүргийн “Саран номиун” эмнэлэг болон ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөл хангаагүй таван эмнэлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. Үүнд Дорноговь аймгийн “Цэвэр талст”, Булган аймгийн “Цахиур гэрэл”, Баянзүрх дүүргийн “Тана сувд”, Багануур дүүргийн “Аньс”, Баянхонгор аймгийн “Мөнгөн зуузай” эмнэлгүүд багтаж байгаа аж. Шалгалтад хамрагдсан байгууллага бүрт илэрч буй зөрчил дутагдлыг арилгах, эрсдэлийг бууруулах чиглэлээр баталсан хөтөлбөрийн дагуу байгууллага тус бүрт сургалт зохион байгуулж, гарын авлага тараасан байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.