antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 12, 2011 Comments are off

Ц.Энхбаяр: Ёс зүй гэж байдаг бол Ц.Нямдорж сайд огцрох ёстой

нийтлэсэн Admin

-ЦАГДААД ХҮҮГЭЭ АЛУУЛСАН НУЛИМС ХАТААГҮЙ БАЙХАД Ц.НЯМДОРЖ ХУУЛЬ ГАРГАЖ ИРГЭДЭЭ БУУДУУЛАХ ГЭНЭ-

“Долдугаар сарын 1”-нд дөрвөн хүн буудуулж амиа алдсан хэргийн буруутанг өнөөг хүртэл тогтоогоогүй байгаа. Үймээний үеэр хүн буудсан хэрэгт холбогдуулан цагдаагийн албан тушаалтнуудыг шалгаж байгаа билээ. Гэтэл Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд үймээний үеэр цагдаа нар зэвсэгтэй ажиллана. Хилийн цэргийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагуудаас хүч нэмэгдүүлэх тухай заалт орсон нь иргэдийг бухимдуулж байна. Үүнтэй холбогдуулан “Долдугаар сарын 1”-ний хохирогчид, “Хохирогчдын нэгдсэн холбоо”-ныхон Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж байгаагаа мэдэгдлээ. Тэд “Долдугаар сарын 1”-ний хэргийг нэг мөр шийдээгүй байж жагсаал цуглааны үеэр цагдаа нарт хүч нэмэгдүүлэх, галт зэвсэг өгөх талаар ярьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Ийм хуулийн төсөл барьсныхаа төлөө Хууль зүй, дотоод хэргийн сайд огцрох ёстой гэцгээж байсан юм. Мөн иргэдийн жагсаж, цуглан үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүчээр боомилох хуулийн төслийг нэн даруй буцаахыг УИХ-ын гишүүдээс хүсч байгаагаа хэлсэн юм.

Үймээний үеэр хүүгээ алдсан Ц.Энхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Зөвхөн Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулж Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж байгаа юм уу?

-Ёс зүй гэж байдаг бол энэ Ц.Нямдорж сайдыг огцруулах хангалттай үндэслэл. УИХ-ын 2008 оны сонгуулийн луйвраас үүдэж иргэд жагсаж, үзэл бодлоо илэрхийлсэн шүү дээ. Гэтэл цагдаа нар иргэд рүүгээ буу шагайж, дөрвөн хүнийг алчихсан. Цагдаа нарт хүүгээ буудуулсан нулимс хатаж амжаагүй байна. Хүүг минь яг хэн буудсаныг ч олж мэдээгүй явна. Ийм байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд иргэдээ дахин буудах төлөвлөгөө яриад сууж байгаа нь дэндүү ёс зүйгүй үйлдэл.

-Иргэдийг буудах төлөвлөгөө гэж ойлгох нь зөв үү?

-“Долдугаар сарын 1”-нд хүн буудсан хэрэгт цагдаа нарыг шалгаж байгаа. УИХ-ын 2012 оны сонгуулийг луйвардана гэдгээ Ц.Нямдорж тооцоолсон байна. Тэр үед иргэд шударга сонгуулийн төлөө жагсаж таарна. Харин цагдаа нар хүн алсан хэрэгт орохгүйн тулд даргынхаа тушаалаар буу шагайхгүй. Яагаад гэвэл “Долдугаар сарын 1” цагдаа нарт сургамж болсон. Тиймээс Ц.Нямдорж сайд цагдаа нарт хүн буудах зөвшөөрлийг хуульчилж олгох нь зөв гэдэг гарц олж. Бүр цагдаа нарт хүч нэмэгдүүлж байгаад иргэдээ дарж авах нь зөв гэж тооцоолсон байна. Цагдаагийн байгууллагын тухай болон Жагсаал цуглааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ц.Нямдоржийн санасан нь бүтвэл иргэд үзэл бодлоо илэрхийлж эхлэнгүүт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах газар, дотоодын цэргийнхэн цагдаагийнхантай хүч хавсрах гэнэ.

Дээр нь дотоодын цэрэг, цагдаа нарт галт зэвсэг өгч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг буудуулах гэнэ. Энэ бол УИХ-ын 2012 оны сонгуулийг луйвардана, эсэргүүцсэн иргэдээ буудаад алчихна. Хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг харуулж байна.

-Гэхдээ хуулийн төслийг УИХ дахь Хууль зүйн байнгын хороо буцаачихсан биз дээ.

-Хууль зүйн байнгын хороо хуулийн төслийг өнгөрсөн сарын 16-нд хэлэлцээд яг ч буцаачихаагүй. Харин ажлын хэсэг байгуулахаар болсон. Он гарахаас өмнө шинэ жилийн баярын үеэр гишүүд кноп дараад энэ хуулиа баталчихаж мэдэхээр байгаа. Ц.Нямдорж ч өөрийнхөө үзэл бодлыг тууштай хамгаалж байгаа шүү дээ. Ер нь Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байх үед шоронд орсон хүмүүсийн тоо илт нэмэгдсэн. Онц ноцтой хэргийн тоо ч өссөн баримт байна. Хилийн цэргийнхэн нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг хэд хэд гарлаа. Энэ бүхэн Ц.Нямдоржид хамааралтай.

-Та нар сайдыг огцруулах шаардлага тавилаа гээд биеллээ олох нь юу л бол. Та бүхэнд сайдыг огцруулах эрх бий юү?

-Ц.Нямдорж сайд “Би шударга хүн” гэж ярьдаг хүн. Тийм шударга юм бол өөрийнхөө хийсэн ийм болчимгүй үйлдэлд шударга хандаж сайн дураараа огцрох ёстой. Бид байж болшгүй хуулийн төслийг буцаагаач гэсэн хүсэлтийг бүх гишүүдэд хүргүүлж байгаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car