antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2013 Comments are off

Сэлэнгэд өндгөн чинээ мөндөр оржээ

нийтлэсэн Admin

5612d6c2caae250eoriginalСэлэнгэ аймгийн Түшиг суманд өнгөрсөн пүрэв гари­гийн орой 18:00 цагийн орчим хүчтэй салхилж, түр зуурын аадар бороо орох үеэр том хэмжээтэй мөндөр буужээ. Байгалийн онц аюултай энэ­хүү үзэгдэл богино хугацаанд болсон хэдий ч мөндрийн хэмжээ тахианы өндөгний хэмжээтэй байсан тул Түшиг сумын Засаг даргын тамгын газар, сургууль, эмнэлэг, Соё­лын төв, айлуудын байшин­гийн дээвэр нурж, олон газ­рын цонхны шил хагарчээ.

Түшиг сум нь фермерийн аж ахуй, газар тариалан эрхэлдэг бөгөөд уг мөндөрт гахай, тахиа олноороо цо­хиулж үхсэнээс гадна ургац ихээр гэмтсэн байна. Түүнч­лэн байгалийн гамшгийн улмаас өндөр хүчдэл, хол­бооны шугамууд унаж, сумын хэмжээнд цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарснаас болоод Онцгой байдлын ерөн­хий газарт шуурхай мэ­дээ хүргэж чадаагүй байна. Одоо Түшиг суманд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуур­хай арга хэмжээ аван ажил­лаж байгаа аж. Одоогийн байдлаар хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгааг  албаныхан мэдэгдлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car