antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2013 Comments are off

“Богд-Ар”-ын оршин суугчдыг хохироож байсан тогтоогдов

нийтлэсэн Admin

82b4f9687bad9dbig“Богд-Ар” хорооллын байруудад хийсэн шалгалтын хариуг мэдээлж, зөрчил дутагдлыг хэрхэн арилгах талаар өнөөдөр холбогдох байгууллагын удирдлагууд хуралдлаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал хэмжилзүйн үндэсний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Богд-Ар” хороололд хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтын нэгдсэн дүнгээс харахад, тус хорооллын 17 барилгын тал орчим нь дээврээс нь ус гоождог, цэвэр ус, шугам сүлжээний зөрчилтэй, агаар салхижуулалт байхгүй, дулаан, шугам сүлжээний асуудалтай гэх дүн гарчээ. Агаар салхины солилцоо байхгүйгээс байрны ихэнх хэсэг нь мөөгөнцөртсөн, байрны дээвэр болон хонгилд галд амархан шатах материалаар тусгаарлах хана хийсэн, галын аюул гарахад зарим барилгууд нь  аврах шатгүй зэрэг дутагдал мөн илэрсэн байна.

Мөн байруудын метр квадратыг стандартын дагуу хэмжиж үзэхэд зарим айлын байрууд нь гэрээ байгуулж, төлбөр авсан гэрээний хэмжээнээс 5-24 метр квадратаар дутсан болох нь тогтоогдсон ажээ. Тиймээс дутсан метр квадратын төлбөрийн мөнгийг оршин суугчдад буцаан олгохыг анхааруулж байна. Хэрэв зөрүүг иргэдэд олгохгүй бол шүүхэд хандах ажээ. Түүнчлэн 7А, 4А зэрэг байруудад гал унтраах зориулалтын босоо шат байхгүй, гал унтраах иж бүрдэл дутуу, автомашины дулаан зогсоолын зориулалт, хийцийг өөрчилсөн, аврах гарц, хаалгыг хаасан зэрэг зөрчил илэрсэн. Мөн галын утааг мэдрэх автомат дохиолол ямар ч ажиллаагүй болсон байна.

Иймд Шадар сайд Д.Тэрбишдагва “Гарсан бүх зөрчлийг хурдан хугацаанд буюу ирэх есдүгээр сар хүртэл асуудалгүй болгож засварлах хэрэгтэй. Иргэдийг аюулгүй, эрүүл орчинд амьдарх эрхийг зөрчиж байгаа энэ мэт барилгын компаниудыг цаашид бүгдийг нь шалгана” гэсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car