antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 4, 2013 Comments are off

ШУА-ийн ерөнхийлөгчийг сонгох асуудлаар мэдээлэл хийнэ

нийтлэсэн Admin

008a9f4340c96big“Монгол ньюс” мэдээллийн төвд:

11.30 цагаас  ШУА-ийн их чуулган болох гэж буйтай холбогдуулж академийн ерөнхийлөгчийг сонгох асуудлаар мэдээлэл хийнэ.

“365 Нээлттэй Мэдээллийн Төв”-д

11.00 цагаас Хадгаламж Зээлийн Хоршооны хохирогчид Улсын Их Хуралд өргөн барьсан хуулийн талаараа хэвлэлийн бага хурал хийнэ.

10:00 цагаас 2013 оны 7-р сарын 5-нд Улаанбаатарт болох олон улсын бага хурлын төлөөлөгчид УЕПрокурор Д.Дорлигжавтай уулзалт хийх бөгөөд УЕПГ-т эхэлнэ.

09.30 цагаас Нийгмийн даатгалын ерөнхий газарын байранд Үндэсний тэтгэврийн албаны Дэд ерөнхийлөгч Риюү Жи Хюунг Нийгмийн даатгалийн ерөнхий газартийн хамтын ажиллагааны гарын үсэг зурах үйл ажиллагаатай

11,30 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд мод модон материалын захаар хийсэн хяналт шалгалтын тухай хэвлэлийн бага хурлыг Байгаль орчны яам, нийслэлийн Байгаль орчны газартай хамтран хийнэ.

Өнөөдөр МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Д.ТЭРБИШДАГВА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАРТ АЖИЛЛАНА.

09.00 цагаас НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Энэ удаагийн хуралдаанаар “Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцэнэ. Төсвийн тодотголд СТӨ, Монголын хүүхдийн ордонд хийх засвар, нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлэг, ЕБС-ийн сурагчдын автобус зэрэг нэн шаардлагатай байгаа 42 төслийг оруулсан юм.

09:00 цагаас ШУТИС-ын төв байрны хурлын зааланд Монгол Улсын “Нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэхүү хуралд Солонгос улсаас хүрэлцэн ирсэн албаны хүмүүс оролцхоороо онцлог юм байна.

9.30-13.00 цагт Архи, Тамхи, мансууруулах бодисын хэрэглээний мэдээлэл сургалт сурталчилгаа ба зан үйлийг өөрчлөх харилцаа хандлага” сургалт уулзалт Пума зочид буудалд болно.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car