antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2013 Comments are off

Хорих 407 дугаар ангийн хүмүүжигчдийн нярай хүүхдүүд шинэ гэртэй боллоо

нийтлэсэн Admin

25518Өнөөдөр Хорих 407 дугаар ангийн нярайн хүүхэдтэй хоригдогч нарын шинээр барьсан байрны нээлтийн ёслол боллоо.

Эмэгтэйчүүдийн хорих анги нь анх 2002 оны ШШГ тухай МУ-ын хуулиар нярай хүүхэдтэй эхчүүдийг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгана гэсний дагуу 2004 оноос нярай эхчүүдийн байрыг амьдралын бүсэд барьж хоригдогж буй эхчүүдийг, хүүхдийг нь 1 нас хүртэл нь хамт байрлуулж байсан байна.

Энэхүү ажлын гүйцэтгэлийг  “Молор интөрнөйшнл” ХХК-тай гэрээ байгуулан нийт 54 сая төгрөгийн өртөгтэйгөөр 140 м.кв талбайтай 7 өрөө бүхий тохь тухтай Канад технологийн байрыг барьж дуусган ашиглалтанд оруулсан юм байна.

Тус хорих ангид 2004-2013 онуудад дунджаар 6-10 нярай хүүхэдтэй эх хоригдож байснаас өнөөдрийн байдлаар 4 эх 1-7 сартай хүүхэдтэйгээ эмнэлгийн байранд байрлаж байгаад шинэ байрандаа ороход бэлэн болоод байгаа ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car