antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2013 Comments are off

Телевизийн камер битгий хэл зурагчин ч олдохгүй сандрав

нийтлэсэн Admin

3432Улсын, орон нутгийн, нийслэлийн, дүүргийн, хувийн шинж чанартай шилдэг аж ахуйн нэгж, компанийг шалгаруулах, бүр цаашилбал уул уурхайн, худалдааны гэх мэтээр салбар салбараараа шилдгээ тодруулах арга хэмжээ хэт олон болжээ. Иймдээ ч шагналгүй компани үгүй. Зарим нь өнөөх л авдаг шагналаа хэдэн жил дараалан авна. Зуун компани уралдахад зу…угуулаа шагнал хүртэх жишээтэй. Хэдийгээр тус компанийн мэргэжилтэн ажилтнуудын хөлс хөдөлмөрийг илтгэх шагнал хэдий ч өнөөх л шил, төмөр. Ер нь бол нэгнээ өргөмжилдөг, хоосон магтдаг шагналын нэр хүнд унасаар байгаа. Гэхдээ онцлоход, үнэхээр чин үнэн хөдөлмөрөөрөө оргил өөд мацаж яваа компаниуд шалгарсан нь өдрийн од мэт цөөхөн байдаг. Ёстой л нөгөө уяачид зохион байгуулалттайгаар уралдаан зохион байгуулдаг шиг энэ төрлийн шилдгийг шалгаруулах арга хэмжээ зохион байгуулж ашиг хайгчид ч олширч буй.
Хоёр хоногийн өмнө Монгол улсын засгийн газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2012 оны “ТОП-150” аж ахуйн нэгжийг нэрлэлээ. Үүнийг шалгаруулахад багагүй судалгаа, хөдөлмөр зарцуулсан нь мэдээж.
Үнэхээр нийгмийн хариуцлагатай, татвараа төлдөг, авилгагүй, ажилчдын тоогоо олноор нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдийг мөнгөөр биш юм аа гэхэд өргөмжлөл, цомоор урамшуулж болох л гарц. Учир нь хувийн хэвшлийнхэн олон мянган ажлын байр бий болгож иргэнийг, ард түмний ажил хөдөлмөрийг үнэлэн тоож сарын хоолтой нь залгуулж байгаа нь үнэн. Нөгөөтэйгүүр ажиллах нөхцөл бололцоог хангаагүй, ажилчдадаа дээрэнгүй хандах, хөдөлмөрийг нь багаар үнэлэх, хэт их ашиг харах, үйлчлүүлэгч хэрэглэгчдэдээ асуудалгүй, хүндрэлгүй дүрэм журмын, хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа нь зуугаас зургаа нь байгаа. Японы томоохон компаниуд нэг оронтой тоонд багтсан ашгийг “ашигтай ажиллаа” гэж үздэг бол манай улсад 20-иос дээш хувийн ашигтай ажилладаг. Иймээс ч цөөхөн хэдэн толгой баянтай ядуу, зүдүү Монголоороо гадаадад үнэлэгддэг. Авлигын эсрэг, нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлж ажилласан байна гэдгээр нь дүгнэж эхэлж байгаа нь энэ шалгаруулалт үнэ цэнэтэй болж байгааг уг арга хэмжээнд зочилсон Ерөнхий сайд хүртэл онцолсон.
Уг арга хэмжээний үеэр мөн л инээдэмт ч гэх юм уу, эмгэнэлт ч гэх юм уу зүйл ажиглагдав. Томоохон компаниуд өөрийн гэсэн медиа буюу хэвлэл мэдээллийн ямар нэгэн хэрэгсэлтэй, адаглаад л зурагчинтайгаа зочилсон бол заримд нь телевизийн камер битгий хэл зурагчин ч олдохгүй сандарч байв. Харин медиа групптэй, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгө хаяж чаддаг компанийнханд бол хэд хэдээрээ телевизийн камер, микрофон үйлчлэх нь тэр. Маргааш нь ч тэр “тийм аж ахуйн нэгж шилдгээр шалгарлаа” хэмээн цахим ертөнцөөр залхтал цацагдав.

Монгол улсын засгийн газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй энэхүү шалгаруулалтыг “Top-ТОП” хэмээн нэрийдсэн нь мөн л зохимжгүй. “ТОП” гэдэг үгийг хэдийгээр Монголчилсон ч “Шилдэг”-ийг шалгаруулсан бол энэ нь эх хэлээ эрхэмлэн үзэж буйн илрэл болох байлаа.
Хэдэн арваараа хүртдэг шагналыг өрсөлдөгч олонтойгоор цөөн аж ахуй нэгжид олгодог эсвэл салбар салбарт ганцхан л шилдэгт олгодог байх нь шагналын нэр хүндийг өсөхөд, бусад аж ахуйн нэгжүүд ч удаалаад байхыг хүсэхгүй тэр хэмжээгээр үйл ажиллагаагаа өндөр түвшинд явуулахыг эрмэлзэхэд ч ач холбогдолтой. Нэг салбараас хэд хэдээрээ шагнал хүртэх нь үнэндээ л тэдэнд “Пиар” /PR/ болов.

/2013.4.17/

Х.Заяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car