antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2013 Comments are off

“Дээлтэй Ìонгол” наадàм çóðãààí òºð뺺ð øèëäãèéã øàëãàðóóëíà

нийтлэсэн Admin

9999Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2013” наадмыг 07 дугаар сарын 13-ны өдрийн 12.00-18.00 цагт Сүхбаатарын талбайд 7 дах жилдээ зохион байгуулна. Наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 6 төрлөөр“Шилдэг оролцогч” шалгаруулах юм байна.

Үүнд: Хамгийн сайхан үндэсний дээл, хувцастай 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүүхэд /3-10 насны хүүхдүүдийн дунд/,
Нийтийн бүжгийн шилдэг хос-1,
Хамгийн сайхан дээлтэй хос-1,
Хамт олноороо идэвхитэй оролцсон байгууллага-1,
Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг оролцогч-1,
Шилдэг зохион байгуулалтай, идэвхитэй оролцсон нэг дүүргийг тус тус шалгаруулах юм. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийг  2013 оны 07 сарын 01-ээс -08-ны өдрүүдэд нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд /2 хувь зураг, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ/ бүртгэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car