antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2011 Comments are off

Д.Банди: Бадар-Ууган харих болоогүй ээ

нийтлэсэн Admin

Монголын боксын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандитай ярилцлаа. Тэрээр биеийн эрүүл мэндийн улмаас шигшээ багийн ахлах дасгалжуулагчаас чөлөөлөгдсөнөөсөө  хойш гэр зуураа байгаа бөгөөд өмнө нь гаргаж байсан “Миний ертөнц” номынхоо хоёр дахь цувралыг гаргахаар ажиллаж байгаа ажээ.

-Шигшээ багт ажиллахаа больсноос хойш яг ямар ажил хийж байна вэ?

-Нэг их хийсэн зүйлгүй ээ. Гэр зуураа л байна. Бас огт зүгээр сууж чадахгүй юм аа. Өмнө нь бичиж гаргасан “Миний ертөнц” нэртэй ном бий. Эхний дэвтэртээ өөрийнхөө бодож, дүгнэж явдаг бүх зүйлээ багтаасан. Харин одоо хоёр дахь дэвтрийг нь гаргах гээд ажиллаж байна. Энэ нь өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ гэхээр хүмүүс /тэрбээр үзэгчид, спорт сонирхогчид, сэтгүүлчид, гадаадын тамирчин, мэргэжилтнүүд хэмээн тайлбарлав/ манай тамирчин, дасгалжуулагч нарын талаар ямар бодолтой байдгийг оруулах юм. Монголын боксыг гадаадынхан хэрхэн үнэлдгийг гаргахыг зорилоо. Ер нь үзэгчдийн сэтгэгдлэл гэдэг агуу юм байна. Бээжингийн олимп, Миланы дэлхийн аварга зэрэг тэмцээний дараа манай спорт сонирхогчид интернетэд үнэхээр мундаг, гоё гоё сэтгэгдэл үлдээсэн байдаг юм билээ. Тэр бүхнийг энэ номонд багтаахыг зорьж байна. Нэг жишээ хэлье л дээ. 2008 оны олимпийн дараа гадаадын мэргэжилтнүүд манай тамирчдыг эх оронтойгоо ойрхон болохоор амжилт үзүүлсэн. Өөр газар бол амжихгүй, чадахгүй гэж дүгнэсэн байсан. Харин бид тэдний ийм бодлыг Миланд няцааж, рингний эзнийг үзэгчид, шүүгчтэй нь хамт хожиж, аваргатай болсон. Монголчууд бокс тоглож чаддаг гэдгийг харуулсныг бүгд мэдэж байгаа. П.Сэрдамбыг дэлхийн аварга болсны дараа “Монгол омогшил” гэж юу байдгийг спорт сонирхогчдын интернэт сайтуудад үлдээсэн сэтгэгдлээс олж харсан. /зөөврийн компьютероосоо интернетээс хуулж авсан сэтгэгдлүүд харуулав/. Ийм сайхан сэтгэгдлүүд саяхан болж өнгөрсөн Бакугийн ДАШТ-д сөрөг болсон байсан. Зөвхөн сэтгэгдэл гэлтгүй миний сонин, сэтгүүлд өгсөн ярилцлага энэ тэр бүгд энэ номонд багтсан. Одоогоор 300 гаруй хуудас материал цуглуулаад байна. Үүний өмнө боксын спорт сонирхогчдод зориулсан гарын авлага, сургалтын программ гаргасан. Ийм л ажлууд амжуулж байна даа.

-Хэдийгээр болоод өнгөрсөн ч гэсэн Бакугийн ДАШТ-ий тухай яриа одоо хүртэл намжаагүй байна. Та энэ багийг олон жил удирдсаны хувьд ямар үнэлгээ өгсөн бэ?

-Манайхан Бакугаас нэг медаль, хоёр эрх авч, таван тамирчин эрхийн төлөө тулалдсан. Ер нь бол шүүгч нарын дарамтан дунд өрсөлдөж байгаа байдал ажиглагдсан. Харин үзэгчид үүнд шууд дасгалжуулагч буруутай гэж дүгнэсэн байна лээ. Би ч гэсэн бодохдоо тэдэнтэй санал нэг байгаа. Багш нарын маань туршлага дутсан юм болов уу гэж бодсон. Жаахан юм уншиж, судалж, мэдлэг боловсролоо дээшүүлээсэй гэж зөвлөмөөр байна. Би уг нь зөвлөх дасгалжуулагч нэртэй явдаг. Гэхдээ одоогоор ажиллахгүй байна. Надад уг нь залуучуудыг бодвол арай илүү туршлага байгаа байх гэж боддог. Тэднийгээ хэлж өгмөөр санагддаг юм. Миний зөвлөгөө тэдэнд бага ч гэсэн хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ үүнийг хэн нэгний сөрөг хүчин болж яриагүй гэдгийг ойлгоорой. Өмнө нь би нэг сонинд ярилцлага өгсөн чинь хүмүүсийн хооронд яс хаяж байгаа юм шиг их онцгүй гарчигласан байна лээ. Бодвол чи олж харсан л байх. Би одоогийн дасгалжуулагч нарыг шүүмжилж, эсэргүүцсэн утгаар тийм зүйл яриагүй гэдгийг дахин хэлье. Уншигчид, спорт сонирхогчид зөвөөр ойлгоосой гэж хүсч байна.

-Интернэт сайтад гарсан сэтгэгдлүүд ихэвчлэн тухайн үеийн сэтгэл хөдлөлийн нэг илэрхийлэл байдаг. Тэгвэл энэ нь тамирчдын сэтгэлзүйд хэр нөлөөлдөг вэ?

-Тийм ээ, тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр бичсэн сэтгэгдлүүд байдаг. Тийм учраас тэр нь маш том шүүмж болдог. Мэдээж тамирчдын сэтгэлзүйд янз бүрээр тусна. Гэхдээ үүнээс авахыг нь аваад, хаяхыг хаядаг чанар тамирчдад байх ёстой. С.Эрдэнэбаярыг л гэхэд сая хоёр ялаад ялагдахад “Монголын тамирчид хоёр ялна гэдэг медаль авсантай тэнцүү” гэж урам өгсөн байх жишээтэй.

-Олимпийн эрх олгох цорын ганц тэмцээн үлдлээ. Боксчид Лондонд 4-5 тамирчнаа илгээнэ гэж амлаад байгаа. Гэтэл одоогоор хоёр эрхтэй байна. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Уг нь бол манайд чадалтай тамирчид маш олон бий. Гэтэл яагаад ч юм нэг л болж өгөхгүй байна. Монголын олимпийн боксын холбоо Лондонгийн олимпиос тамирчдаараа гурван медаль авахуулах зорилго, төлөвлөгөөтэй. Үүнд хүрэхийн тулд их л ажиллах хэрэгтэй дээ. Монголын боксчид гурав битгий хэл медаль авах боломжтой шүү дээ. Манай хүүхдүүд 2005 оноос гайхалтай бэлтгэл хийж, гайхамшигтай амжилт үзүүлсэн. Харин одоо түүндээ арай л хүрэхгүй байна уу даа гэж сэтгэл эмзэглэж сууна.

-Боксын холбооны талаар юу хэлэх вэ?

-Холбоо бол сайн ажиллаж байгаа. Тамирчдын хангалт, тэмцээн уралдааны зардал, бэлтгэл хийх орчин, хувцас хэрэглэл зэрэг дээр их анхаарч байгаа. Тэд зорилгоо биелүүлэхийн тулд их зүйл хийж байна.

-Олимпийн эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг хоёр жинд сонгон шалгаруулна. Энэ нь хэр оновчтой шийдвэр юм бол?

-Хэн ч гэсэн үүнийг зөв л шийдвэр гэж үзнэ. Нэг жинд хэд хэдэн чадалтай боксчин байна. Тэд шударгаар өрсөлдөөд хэн чадалтай нь олимпийн эрхийн тэмцээндээ оролцог. Цаашлаад хүссэн амжилтаа үзүүлэг. Үүнд саад хийх хэрэггүй ээ. Түүнээс биш хоёр, гуравхан хүний шийдвэрээр олимп эрх олгох тэмцээнд оролцох тамирчныг сонгоно гэдэг бол утгагүй хэрэг. Сонгон шалгаруулалт хийх нь зөв гэж бодож байгаа.

-Олимпийн аваргаЭ.Бадар-Ууган гурван жил тэмцээнд оролцсонгүй. Бэртэлтэй гэж хэтэрхий удаан явлаа гэсэн шүүмжлэл спорт сонирхогчдын дунд байна. Үнэхээр бэртэл нь эдгэж өгөхгүй байгаа юм уу?

-Харин тийм ээ. Нэг л болж өгөхгүй байна. Хүмүүс юу гэж ярьж, хэлж байгааг бараг гадарлаж байна. Тэмцээн, уралдаанд оролцохгүй болохоор тэр хүнд ч гэсэн хэцүү байгаа байх. Уг нь хавар овоо гайгүй болоод бэлтгэлээ нэлээд эрчимтэй хийсэн. Харамсалтай нь, энэ үеэр дахин сэдэрч Солонгост эмчлүүлсэн. Одоо бол дажгүй сайн байгаа байх гэж бодож байна. Бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийгээд, олимпийн эрхээ аваад, цаашлаад олимпод дахин гялалзсан тоглолтоо үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Э.Бадар-Ууганы хүч чадал харих болоогүй ээ. Биднийг удахгүй баярлуулна гэдэгт багш нь итгэдэг юм.

-Гурван жил бэртлийн улмаас рингэнд гараагүй тамирчин сэргэлт авч чадах болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Э.Бадар-Ууган бол ясны тамирчин хүн. Тэр хүүг амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна. Эхэндээ хүнд л байна байх. Гэхдээ зүгээр ээ. Бадар-Ууганд би итгэдэг юм.

-Та одоо зөвлөх дасгалжуулагчийн ажлаа хийхгүй байгаа. Хэрвээ ирээч гэвэл бэлэн үү?

-Сая тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө гарсан цугларалтдаа намайг оролцуулаагүй. Хэрвээ дуудсан бол би дуртайяа очиж өөрийнхөө мэддэг бүхнээ хэлж өгөх байсан юм. Одоо үнэхээр намайг дуудаад зөвлөгөө авахыг хүсвэл би бэлэн байна. Өөрийнхөө мэддэг бүхнээ тамирчдадаа хэлж, зааж өгөхөөс хэзээ ч татгалзахгүй. Би дахин дахин хэлье. Өөрсдөө миний хэлснийг сайн ойлгож, зөвөөр тусгаж ажиллаач ээ. Шинэлэг журмаар ажиллаамаар байна. Миний авч явсан тамирчдыг улам илүү сайжруулаасай гэж хэлэхийг хүссэн. Түүнээс биш би ямар нэгэн сөрөг хүчин биш.

Б.Мөнхзул /”Спортын шуудан” сонин/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car