antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2013 Comments are off

“Наадмын гоёл” үзэсгэлэн худалдаа болно

нийтлэсэн Admin

p17u1lu412ar01u891f3h1k6gvoi1Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгуууллагатай  хамтран “Наадмын гоёл” үзэсгэлэн худалдааг энэ сарын  28-наас 30-ны өдрүүдэд  ”Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-д зохион байгуулахаар болжээ.

“Ажилтай орлоготой Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар болон нийслэлээс “Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд зорилтын хүрээнд төрийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс хийх бодлого барьж байгаа ажээ. Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэлийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэлийн бичил, жижиг дунд, томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч зуучлагч, борлуулагч зэрэг 32 аж ахуйн нэгж байгууллага оролцоно.

Үзэсгэлэн худалдааны үеэр “ТВ шоп” теле нэвтрүүлэгтэй хамтран шилдэг бүтээгдэхүүний дуудлага худалдаа зохион байгуулж, оролцогч аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүнийг танилцуулна. Үзэсгэлэнд оролцогчид нь эрхэлж буй үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, түншээ олох, бүтээгдэхүүнээ борлуулах, зэх зээлд гарах том үйлдвэрлэлийн хамтрагчаа олохыг зорьж байгаа юм.

Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцох юм байна.

эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car