Өнгөрсөн хоногийн хугацаанд объектын гал түймрийн 3, гал түймрийн зөрчлийн 5, техникийн холбогдолтой ослын 2, усны ослын 2 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн хэлтсийн Аврах, гал унтраах анги гарч шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Цаашид ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд иргэд олон нийт бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, гэр орон сууцныхаа ойролцоо үерийн аюулаас сэргийлэн ус зайлуулах суваг шуудууг татаж, цаг агаарын мэдээг байнга хүлээн авч, холын замд зорчихдоо баталгаат зам гүүрээр явж аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Холбоотой мэдээ
Comments are closed.