Зам засварын ажил ид явагдаж байгаа энэ үед хэд хэдэн замыг хаагаад байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар Хан-Уул дүүрэг, 19-р хороолол 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоох замыг хааж, замыг өргөн болгох зам засварын ажлыг гүйцэтгэж буй юм байна. Тус замыг ажлыг “Tower let” ХХК гүйцэтгэж байгаа аж. Замын ажил энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд маргааш буюу энэ сарын 25-ны өглөө нээх юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.