Өнөөдөр Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр 22-24 градус хэм дулаан байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг, баруун болон төвийн ихэнх нутгаар бороо ,говь , зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, Дорнод , Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
2013 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт, Хар бут голуудын усны түвшин Ховд, Алтай сум орчмоор өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэж байна. Иймд ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Ус цаг уур, орчны хүрээлэн
Ус судлалын сектор
Холбоотой мэдээ
Comments are closed.