antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 22, 2013 Comments are off

“Рио Тинто”-д тавих шаардлага юу вэ?

нийтлэсэн Admin

uul-uurkhaiОюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз монголиа инк” компанитай хамтран үзэглэснээс хойш гурван жилийг үджээ. Энэ хугацаанд зэс боловсруулах томоохон үйлдвэр өмнийн говьд байгуулагдсан ч анхны зэсийн баяжмал дэлхийн зах зээлд хараахан гарч амжаагүй байна. Хэрэв эл бүтээгдэхүүн экспортод гараад эхэлбэл уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өмнүүр гишгэхүйц том үйлдвэр Монгол Улсад ашиглалтад орно гэсэн үг. Хэдийгээр Монгол Улс Оюутолгой ордын 34 хувийг эзэмшиж буй ч тодорхой хугацааны дараа хувь эзэмшлээ 51 хувьд хүргэнэ. Энэ цагт монголчуудын хүртэх ашиг тэр хэрээр нэмэгдэх боломж бүрдэх юм.

Гэвч “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчдын зүгээс анхны оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа Техник эдийн засгийн үндэслэлд тусгаснаас даруй 2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлснээс эхлээд Монгол Улсын хуульд үл захирагдах үйл ажиллагаа явуулах болсон нь Ерөнхий сайдын зүгээс өчигдөр УИХ-д мэдээлэлд хийхэд хүргэв. Нөгөөтэйгүүр, Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 6-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт товлогдсон тул Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагч талд ямар шаардлага тавьж, хэлэлцээрт орох болсон тухайгаа ч энэ үеэр тодорхой мэдээлсэн юм. Энэ тухай багцлан хүргэе.

Хөрөнгө оруулалтын зардал 7.1 тэрбум ам.доллар болжээ

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс өмнөх УИХ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хүрээнд баталсан хууль, тогтоолын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллажээ. Ажлын хэсэг энэ хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэд, хэдэн удаагийн хэлэлцээрт орж, эцэст нь хоёрдугаар сарын 6-нд Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдааныг хийх шийдвэрт хүрсэн байна. Оюутолгой төслийн Техник эдийн засгийн үндэслэлд анхны хөрөнгө оруулалтын зардал 5.1 тэрбум ам.доллар байна гэж тусгасан ч одоо 7.1 тэрбум ам.доллар болж өсчээ. Энэ нь хөрөнгө оруулалтын зардал анх гэрээнд тусгаснаасаа 2 тэрбум ам.доллараар буюу даруй 40 хувиар өссөнийг харуулж буй. Тиймээс Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанд Засгийн газраас тавих эхний шаардлага нь анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ямар шалтгааны улмаас өссөнийг тодруулахад чиглэх ажээ.

Хөрөнгө оруулалт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн нь үнэн үү? 

Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанд Засгийн газраас тавих хоёр дахь шаардлага нь бас л санхүүтэй холбогджээ. Тодруулбал, төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар хоёр тал Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь хөрөнгө оруулалт анхныхаасаа 68 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэрээнд зааснаар ТЭЗҮ-д заасан хөрөнгө оруулалт өссөн нөхцөлд Уул уурхайн яамны харьяа Эрдэс баялгийн зөвлөлд хөрөнгө оруулагч тал тухай бүрт нь мэдэгдэж, ТЭЗҮ-ийг шинэчлэх ёстой юм байна. Гэвч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын зүгээс Эрдэс баялгийн зөвлөлд нэг л удаа хандсан. Гэвч авчирч өгсөн баримт нь ойлгомжгүй зүйл байснаас буцаахаас арга байгаагүй аж.

Лицензийг цэгцлэхгүй бол Монголын хувь эзэмшил багасна 

Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг “Entree Gold” нэртэй гадаадын өөр нэг компани эзэмшиж байгаа нь монголчуудын хувьд олох ашгийнхаа 30 хувийг алдах эрсдэл дагуулах болжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компани нь нийт талбайнхаа 70-80 хувийг эзэмшиж, харин Монгол Улс энэ талбайгаас 34 хувийг эзэмшиж байгаа дүр зураг харагдах болсон аж. Тиймээс “Entree Gold” нэртэй компанийн эзэмшиж байгаа талбайн лицензийг Оюутолгой компанид шилжүүлж авах нь чухал тул хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар хөндөх гурав дахь асуудал энэ байх гэнэ. Түүнчлэн Оюутолгой компанид ажиллаж буй монгол ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудалд анхаарах. Бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтыг ил тод болгох, дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулагч талтай ярилцахаар төлөвлөжээ.

Оюутолгой орд одоо судлагдсанаар 45 сая тонн зэс, 1800 тонн алт, 6000 тоннын мөнгөний нөөцтэй гэх нь бий. Гэрээнд зэсийг сүүлийн үеийн технологи ашиглан гаргаж авна гэсэн ч сүүлийн үед хөрөнгө оруулагчдын зүгээс сорчилж ашиглах тухай асуудлыг хөндөх болсон нь Засгийн газрын зүгээс гэрээнд заасан заалтаа зөрчихгүй байхыг сануулах бас нэг асуудлыг үүсгэжээ.

Ямар ч байсан ирэх долоо хоногийн лхагва гаригт болох Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газар дээрх шаардлагыг тавихаар болоод байна. Харин хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” ямар байр сууринаас хандах нь одоогоор тодорхойгүй…

Г.ДАРЬ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car