Зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил ид үргэлжилсээр байна. Үүнтэй холбогдуулан зуслангийн чиглэлийн зам засварын ажил эхэлжээ. Хойд зуслан чиглэлийн 14 км автозам засварын ажлын эхлэл болсон Дамбадаржаагийн постоос Хандгайт чиглэлд “ЭСТО” ХХК шинэ технологиор замын гадаргуун боловсруулалт хийж байгаа юм байна.
Мөн түүнчлэн Шарга морьт- Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлд таван км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхлээд байгаа юм байна. “Жэй Кэй Си” ХХК энэ оны 10 сарын 30 хүртэл зам барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан аж. Тус уулзвараас хойших 900 метр замыг маргаашнаас эхлэн хааж, замын өргөтгөлийн газар шорооны ажил, ус зайлуулах хоёр төмөр бетон хоолойг угсрах ажлыг хийхээр болжээ. Энэ замыг ирэх сарын 10-нд нээх ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.