antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 20, 2013 Comments are off

Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн II чуулган маргааш болно

нийтлэсэн Admin

p17tg7bjiuumk1do41soku831rkv1Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, газрыг шударгаар хувьчлахын төлөө “Газар хөдөлгөөн” хамтран нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн анхдугаар чуулганыг өнгөрсөн оны 5 сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. Энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд II чуулган 06 сарын 21-нд болох гэж байна.Чуулганд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн 6 дүүргээс сонгогдсон 3000 гаруй төлөөлөгч, албаны хүмүүс оролцох юм. УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдан хэрэгжиж эхэлсэн түүхэн бүтээн байгуулалт болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын талаар нийслэлийн удирдлагууд, гэр хороололд оршин суугч иргэдтэй “Монгол бөхийн өргөө”-д чуулж, санал бодлоо нээлттэй солилцоно. Өнөөдрийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12 байршилд хэрэгжих ажлын эхний 6 байршилд бүтээн байгуулалт албан ёсоор эхэлсэн бөгөөд чуулга уулзалтад аж ахуйн нэгжтэй тохиролцон, газраа чөлөөлж, түр орон сууцанд амьдарч байгаа, түүхэн ажлыг дэмжсэн иргэд ч оролцох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car