antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 Comments are off

Нинжа нар нөхөрлөл байгуулах талаар дэмжлэг хүсч байна

нийтлэсэн Admin

Бичил уурхайчид буюу нинжа нарын чуулга уулзалт нийслэл хотноо болж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Тогтвортой бичил уурхай төслийнхөн хамтран “Бичил уурхайн холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт үндэсний зөвлөлгөөнийг зохион байгуулж байгаа нь энэ юм. Сүүлийн үед алт болоод бусад төрлийн ашигт малтмал олборлож байгаа иргэдийг дэг журамд оруулах, мөн аюулгүй ажиллагааг сайжруулах цаашлаад тэдний эрх ашгийг хамгаалж, олборлолт хийсэн газарт нь нөхөн сэргээлт хийлгэх талаар нинжа нар болоод холбогдох албаныхан санал бодлоо солилцох нь ихэссэн. Уг чуулга уулзалтад 19 аймгийн 150 гаруй иргэн нинжа нарыг төлөөлж хүрэлцэн иржээ. Мөн НҮБ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Азийн сан зэрэг байгууллагуудаас урилгаар зочид төлөөлөгч нар хүрэлцэн иржээ.

Ашигт малтмалын газраас өнгөрсөн жил хийсэн судалгаагаар 61 мянга гаруй нинжа 12 аймгийн 49 сум нийслэлийн нэг дүүргийн нийт 107 цэгт ашигг малтмал олборлож байгаа гэнэ. Үүнээс Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Налайх дүүрэг гэх газруудад илүү олноор олборлолт хийж байгаа юм байна. Монгол Улсын Их хурлаар 2010 онд бичил уурхайн зохицуулалттай холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль мөн Орлогын тухай хуулинд нэмэлг, өөрчлөлт оруулсан. Үүний хэрэгжилт газар дээрээ ямар байгааг алт олборлож байгаа иргэдийн төлөөллөөс тодрууллаа.

ХУУЛИЙН ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Баянхонгор аймгаас иргэдийн төлөөлөл болж Г.Батзориг гэх иргэн иржээ. Түүнтэй ийн ярилцлаа.

-Баянхонгор аймгийн иргэд нөхөрлөл болж ажиллаж чадаж байгаа юу?

-Үнэндээ өнөөдрийн яригдаж байгаа бичил уурхайчид нөхөрлөл болон ажиллах талаарх хуулийн заалт хэрэгжихгүй байна. Энэ талаар хэрэгжүүлэх газар ч алга. Уг нь хэрэгжүүлэх юм бол гар аргаар алт олборлож байгаа иргэд бидэнд ашигтай юм. Ядахдаа аюулгүй ажиллагааны талаар ажил хийх байх. Өнөөдөр бид амьдрахын эрхэнд нүх рүү нүдээ аниад л орж байна. Байдал эвгүйтвэл дээрээс шороо пирхийтэл нураад шороонд дарагдаж амь насаа алдах эрсдэл ойрхон байдаг. Тэгэхээр энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Тэгээд ямар аргаар хуулийн заалтыг хэрэгжүүлж болно гэж бодож байна вэ?

-Сум орон нутгийн удирдлага төрийн бус байгууллагууд болоод бичил уурхайчид бид хамтарч ажиллаж байж л хуулийн заалтыг хэрэгжүүлэх байх. Энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа холбогдох газрын дарга нар хүртэл энэ хувилбар дээр тогтож байх шиг байна. Нэгэнт гаргачихсан хууль юм чинь хэрэгжүүлэх л хэрэгтэй. Тэгэхгүй бол хүн бүр л өөрсдийн дураар байгаль орчин сүйтгээд байгаа юм.

МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭ АРИЛАХГҮЙ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн “Дууш мандал хайрхан” ТББ-ын тэргүүн Г.Туяатай ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийн Мандал суманд мөнгөн ус хэрэглэх тохиолдол гарч байгаа юу?

-Өмнөх жилүүдийг бодоход мөнгөн ус хэрэглэх явдал багассан. Гэхдээ бүрэн арилахгүй л байна. Энэ удаагийн чуулга уулзалтаар олон зүйл шийдвэрлээсэй гэж бодож байна. Өнөөдөр хувиараа буюу гар аргаар ашигт малтмал олборлож байгаа иргэд маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Тэднийг хууль хяналтынхан болоод бусад холбогдох газрынхан ад үзэхээс огг дэмжихгүй юм. Тэд нарыг илүү дэмжих хэрэгтэй. Тэд алт гарах байх гэсэн газрыг шууд л ухаж байна. Тэгээд алт гарсан ч юм байхгүй ухаад хаясан нүх үлдэх юм. Энэ нь хэн хэндээ ашиггүй шүү дээ. Иймд гар аргаар алт олборлож байгаа иргэдийг нөхөрлөл болгоод ажиллуулах хэрэгтэй. Байгалийн баялаг болох алт болоод ашигт малтмалын нөөц байгаа газруудад олборлолт хийх зөвшөөрөл өгөх хэрэгтэй байна. Ингэснээр байгаль орчинг сүйтгэх асуудал багасна. Яагаад вэ гэхээр нөхөрлөл болгон өөрийн зөвшөөрөлтэй газар нутгаасаа олборлолт хийнэ. Дараа нь байгалийн нөхөн сэргээлтийг хийлгэж болно. Хэрэв нөхон сэргээлт хийхгүй бол дахин олборлолт хийх газар олгохгүй, эсвэл тухайн зөвшөөрөл бүхий газарт олборлолт хийх эрхийг цуцлах учир олон давуу талтай.

-Мөнгөн усны хэрэглээг багасгах талаар Мандал сумынхан ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Уг нь олон ажил хийхээр төлөвлөдөг. Гэвч цаасан дээр буухаас хөрсөн дээр бууж байгаа нь ховор. Манай суманд мөнгөн усны хэрэглээг багасгахын тулд Борнуур суманд хийсэн баяжуулах цех барих хэрэгтэй. Ийм цех ажиллуулах гэхээр холбогдох газруудаас хаачихаад байгаа гэв.

Тус хурлын үеэр бичил уурхай эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудал ч яригдаж байсан. Мөн гар аргаар алт олборлогч иргэдийн татвар төлөх асуудал ч хөндөгдсөн юм.

Э.ХҮРЭЛБААТАР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car