antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2013 Comments are off

Нийслэлийн цагдаагийн газрын нэр бүхий 3 барилгыг акталжээ

нийтлэсэн Admin
 p17t8ghcj39fj1oc67f5bdb1pmj1 Нийслэлийн  цагдаагийн газрын СХД-ийн 9-р хороо Баянхошууны эцэст байрлах Цагдаагийн хэлтсийн байр, ХУД-ын 6-р хороо Яармагт байрлах цагдаагийн тасгийн байр, ЧД-ийн 13-р хороо Хайлаастад байрлах цагдаагийн тасгийн байруудыг актлан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг нийслэлийн өмчийн харилцааны газрын дэд дарга М.Батдорж  өчигдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар танилцуулсан байна.

Эдгээр барилгуудыг актлаж, буулгах тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд барилгын хана болон шал нь мөөгөнцөртсөн, зарим хананд цууралт үүсч, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болсон байна. Тиймээс эдгээр барилгуудыг актлан, нийслэлийн хөрөнгийн бүртгэлээс хасч, шинээр барилга барих шаардлагатай гэж үзжээ. Тус хэлтсүүдийн шинэ барилгыг барих төсвийг нийслэлийн 2013 оны төсөвт суулгаж, НИТХ-аар батлуулсан бөгөөд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа юм. Мөн барилга буулгах зардлыг төсөвт оруулж батлуулжээ.  НИТХ-ын Тэргүүлэгчид дээрх барилгуудыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car