antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2013 Comments are off

12 шашны байгууллагын хугацааг 1 жилээр сунгав

нийтлэсэн Admin
шашинНИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн цагдаагийн газрын нэр бүхий 3 барилгыг нийслэлийн хөрөнгийн  бүртгэлээс хасах тухай, золбин нохой, муур устгалын зардлыг шинэчлэн тогтоох тухай, зарим шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм, хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шинээр олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн шийдвэрлэдэг журамтай. Энэхүү журмын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 12 сүм хийдийн зөвшөөрлийг сунгах тухай асуудлыг  НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг  1 жилээр сунгахаар боллоо.

Гэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчид,  шашины байгуулагуудын үйл ажиллагаанд тодорхой хэм хэмжээг нарийвчлан тогтоосон шинэ журам боловсруулахыг холбогдох  албаныханд үүрэг болгож, цаашид  шинэчилсэн журмыг батлах хүртэл шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг сунгах болон шинээр зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car