antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2013 Comments are off

Сэлбийн гүүрийг ирэх сарын 10-нд бүрэн нээнэ

нийтлэсэн Admin

527-1346817908guur-300x225Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа юм байна.

Мөн түүнчлэн Туул Жин Пангийн уулзвараас “Хилийн цэргийн удирдах газар” хүртэлх 750 м замыг ирэх сарын таван хүртэл хааж, хучилтын ажлын хийх бол Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон, Чулуун-Овооны тойргоос Ботаникийн цэцэрлэг хүртэлх авто замын хучилтыг ирэх сарын есөн хүртэл хийж, замын хөдөлгөөнийг урсгал тус бүрээр хэсэгчлэн хаахаар болжээ.

Одоогоор хийгдэж буй Сэлбийн хойд гүүрний зам засварын ажил ирэх сарын 10-нд дуусаж, гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээх юм байна. Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг энэ сарын 25-ны өдөр нээхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car