antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 Comments are off

Гадаадад байгаа Монголчууд маргааш саналаа өгнө

нийтлэсэн Admin

35068e5c5ba3e74abigСонгуулийн тухай хуулийн дагуу гадаадад байгаа сонгогчид анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр болсон. Энэ удаагийн сонгуульд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 6494 сонгогч бүртгэлд хамрагдаж санал өгөх эрхээ баталгаажуулсан юм. Дэлхийн 39 хотод бүртгэл хийгдсэнээс xамгийн олон ирцтэй нь Сөүл (1532 иргэн), Вашингтон (886 иргэн),  Эрхүү (405 иргэн) байнa.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-ний Баасан, 15-ны Бямба, 16-ны Ням гаригуудад 07:00 – 22:00 цагийн хооронд авахаар болсон билээ. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн иргэд санал авах өдөр ирэхдээ хүчин төгөлдөр гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой юм.

Маргаашаас эхлэн гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг тухайн оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан авч эхлэнэ.  СЕХ гадаадад байгаа иргэдийн саналыг битүүмжлэж байгаад зургадугаар сарын 26-нд нэгтгэн тоолох юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car