antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2013 Comments are off

ЭЕШ маргааш орон даяар эхэлнэ

нийтлэсэн Admin

ЭЕШМаргааш орон даяар 2012-2013 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт  нэг цагт эхэлнэ. Ингэхдээ төгсөгчид шар хуудсынхаа дагуу шал­галт өгөх газраа нэг цагийн өмнө очиж, анги танхимдаа 10 минутын өмнө байраа эзэлж суусан байх ёстой ажээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт маргааш баасан гаригт Орос хэлний шалгалтаар 10.00 цагт эхлэн ням гаригт 14.20-16.00 цагт Физикийн шалгалтаар өндөрлөх бол бусад өдрүүдийн эхний шалгалт 8.30 цагт эхлэх юм байна.

Шалгалт эхлэхийн өмнө тан­химд гэрээний хуудас болон шал­галтын дэвтэр, баганан кодыг  хариултын хуудсын хамт тараана. Шалгалтын дэвтэрт ту­хайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материал багтдаг. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн хичээлийн шал­галтын гүйцэтгэх хугацаа 100 минут.  Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Мон­гол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут юм байна.

2013 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ

 

Сар, өдөр Цаг минут Шалгалт
06 сарын 14 1000-1120 Орос хэл
1300-1440 Хими
1600-1720 Англи хэл

06 сарын 15

0830-0950 Монгол Улсын түүх
1130-1310 Математик
1430-1550 Биологи
1700-1820 Монгол хэл
06 сарын 16 0830-0950 Газар зүй
1130-1250 Нийгмийн тухай мэдлэг
1420-1600 Физик

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car