antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 9, 2011 Comments are off

Хятадын шүүхийн шийдвэрээс зугтсан дуучин Сэрчмаагийн экс нөхөр өмгөөлөгч хөлслөн экс эхнэрийнхээ эсрэг нэхэмжлэл гаргахаар зэхэж байна

нийтлэсэн Admin

Цуутай хүүхэн хуримгүйн үлгэрээр бяцхан Хур охиноо тэврэн төрхөмдөө буцаж ирсэн Сэрчмаа бүсгүй дахин

Хятадын шүүхэд дуудагдаж магадгүй нь. Учир нь хөрөнгө мөнгөө багтааж ядсан ч алгын чинээ  хүүхнийг хувцаслаж, хооллож, халамжилж чадаагүй экс нөхөр нь дуучин Сэрчмаагийн эсрэг нэхэмжлэл гаргахаар зэхэж байна. Төрхөмдөө буцахын өмнө охиныхоо эцэгтэй гэр бүлийн дайн зарлаж, нөхрийнхөө унаж яваа машины нь шил толийг хагалж, туяхан биедээ баймгүй эр зориг гаргасан Сэрчмаагийн талаарх бүх төрлийн мэдээ баримтыг нөхөр нь баталгаажуулж авчээ.

Дуучин бүсгүйн экс нөхөр дотор хүний зангаар хүрээд ирсэн шигээ хэзээ ч буцаад явчихаж мэдэх залуухан царайлаг эхнэрээ мөрдөж мөшгин хэнтэй уулзаж, хаана очихыг мэддэг байснаас гадна эвдэрсэн машин хагарсан шил толины нь зургыг яаран авч баталгаажуулж зураг хөргийг нь авч өмгөөлөгчдөө өгч материал цуглуулж эхэлжээ.

Дуучин Сэрчмаа нөхрөөсөө 500 сая төгрөг нэхсэнээс залуу хосын хооронд анх маргаан үүссэн гэдэг. 200 саяас илүүг өгч чадахгүй гэсэн нөхрөө элдэв эсээр нь дуудах болсон дуучин бүсгүй Бээжиндээ 5 одтой зочид буудалд орогнож байхдаа монголын УИХ-ын гишүүн эмэгтэйн нөхөртэй хамт байсныг хүртэл Сэрчмаагийн нөхөр Баярт баталгаажуулж авсан гэсэн мэдээлэл байна. Нөхрөөсөө салгасан мөнгөөрөө Баянмонгол хороололд төвхнөсөн дуучин бүсгүйн эсрэг өмгөөлөгч хөлсөлсөн экс нөхөр Баярт нь хятадын талын шүүхээр Сэрчмааг 3 ч удаа албадан дуудуулж байжээ.

Бүсгүй хүний албин адтай зангаар баян хятад залуугийн мөнгөөр туйлж, элдэв аяг гарган хувьдаа хураасан хумьсан юмтай болох гэсэн санаа нь бүтэлгүйсэнийг мэдсэн Сэрчмаа зочид буудалд орогнож байсаар арга ядахдаа Монгол руугаа мөр гаргасан нь энэ. Гэр бүл цуцлуулах хүсэлтээ албан ёсоор Сэрчмаа биш нөхөр Баярт нь гаргасан болохоор шүүх хурлын үеэр дуучин Сэрчмааг шүүх гурван ч удаа дууджээ. Хуулийнхаа дагуу гэр бүл цуцлуулах хуралд эхнэр нөхөр хоёул байх ёстой байдаг боловч дуудаад дуудаад ирэхгүй дуучин бүсгүйн эзгүйд ноён Баярт, Сэрчмаа нарын гэр бүлийг цуцлах шүүх хурал хуралдаж, албан ёсоор салгажээ. Ар монголын дуучин бүсгүйтэй хийсэн цуутай хуримын зар тасраагүй байхад гэрлэлт  нь бүтэлгүйтэж, бяцхан охиноосоо тусдаа амьдрах болсон хятад эр дуртай үедээ дуучин Сэрчмаагийн эсрэг иргэний гомдол үүсгэхэд бэлэн өмгөөлөгчтэйгээ ажиллаж байна.

Тэрээр царайлаг дуучин эхнэрээ алдахдаа тулсаныг мэдэнгүүт Бээжинд сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан охидтой холбогдон Сэрчмаагийн эвдсэн машины зураг бас бус мэдээллийг бүхий л мэдээллийн хэрэгслийн шугамаар монгол руу поролдож эхэлсэн. Суусан газараасаа шороо атгаж сурсан бизнес хүний зангаар дараагийн алхмаа тооцож Монголд хөл тавихдаа тулвал экс эхнэртэйгээ холбоотой сенсааци шуугиан дэлгэж нэр төрөө цэвэрлэж авахад бэлэн байна.
Shudarga.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car