Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилыг өнөөдөр шүүнэ. Түүнийг өнгөрсөн аравдугаар сарын 27-нд шүүх байсан ч өмгөөлөгч Г.Халзан хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан юм. Н.Мөнх-Оргилд анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазын ял оноосон ч өнгөрсөн тавдугаар сард Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Н.Мөнх-Оргилыг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн 91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж байгаа. Н.Мөнх-Оргилыг найман настай охиныг хүчирхийлж амийг нь егүүтгэснээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охин хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байгаа.

Холбоотой мэдээ
Comments are closed.