Лениний музейн барилгын асуудлаарх шүүх хурал МАН-*ын хүсэлтээр дөрвөн удаа хойшлоод байгаа.
Харин өнөөдөр музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд 13.00 цагт болохоор товлогдоод байна. Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Төрийн өмчийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч, музейн ашиглагч тал болох МАН-аас Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд оролцох ажээ.
Урт удаан хугацаанд намын өмчлөлд ашиглагдсаар ирсэн В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгон ашиглахын тулд шүүхийн шатанд хэргийг хэлэлцсээр байгаа билээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.