antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 10, 2013 Comments are off

Сүүний үнийг 1050 төгрөг байхаар тогтоож өгөхийг шаардаж байна

нийтлэсэн Admin

95WATbgNDO071_Stall.jpg.300x0_q85_crop_upscaleСүхбаатарын талбайд  өнөөдөр “Сүү өргөх цуглаан”-ыг “Монголын сүүний нэгдсэн холбоо”-ноос зохион байгууллаа.

Тэд сүүний үйлдвэрийн фермерүүд дампуурлын ирмэгт тулж ирсэн, сүүний зах зээлийн дийлэнх хувийг хуурай сүү эзэлж байгааг эсэргүүцэн, дуу хоолойгоо нэгдгэн тайван жагсаал хийлээ. Энэхүү тайван жагсаал хийх хүсэлтээ СБД-ийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэж, зөвшөөрөл авсан юм байна. Жагсагчид энэ үеэр “Ургамлын гаралтай болон хуурай сүүгээр боловсруулсан сүү литр тутамдаа 1800-2800 төгрөгөөр худалдаалж байхад малчид, фермерүүд 300 орчим төгрөгөөр  сүүгээ худалагдаж байна. Бид нэг литр сүү үйлдвэрлэхдээ жилд дунджаар 753 төгрөг 50 мөнгө зарлагаддаг байхад боловсруулах үйлдвэрүүд 525 төгрөг 80 мөнгө төлдөг” гэв. Фермерүүдээ төлөөлөн ирсэн жагсагчид УИХ, Засгийн газарт хандан УИХ-д энэ хаврын чуулганаараа багтаан сүүний үнийг нэг литр нь 1050 төгрөг байхаар тогтоож өгөх, чанарын баталгаагүй хуурай сүүний импортыг бүрэн зогсоох асуудлыг энэ сарын 30-ны дотор шийдвэрлэх гэх зэрэг хэд хэдэн шаардлага хүргүүлэхээр болсон талаараа болон шаардлагыг  биелүүлээгүй тохиолдолд тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car