П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн ард баригдаж байсан “МҮДИ” компанийн компанийн барилгын бетон зуурмаг шахагч унасны улмаас 12 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн 2012 оны есдүгээр сарын 3-нд гарсан билээ.
Б.Есүгэн охины аминд хүрсэн энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Прокурорт шилжүүлж, улмаар Прокурор өнгөрсөн сард Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 15.30 цагт болох ажээ.
Хэрэгт гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарыг хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр сэжигтнээр татаад байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.