Ирэх долдугаар сарын 6-нд 2222 уртын дуучин зэрэг дуулахаар болжээ.
Тодруулбал, Улаанбаатар чуулга “Монгол уртын дуу-2222” төслийн хүрээнд 2222 уртын дуу сонирхогчдыг үнэгүй сургалтанд хамруулж, нэгдсэн тайлан тоглолт хийхээр болсон байна. Тус чуулгаас Монголд анхны төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан “Монгол уртын дуу-2222” төслийн хүрээнд 2222 уртын дуу сонирхогчдыг сургалтанд хамруулж байгаа эхэлсэн аж. Сургалтаар уртын дууны гарал үүсэл, нутаг нутгийн аялгууны онцлог, тархац, шүлгийн болон ая эгшигийн төрөл зүйл, түүхэн хөгжил, дуулах арга барил, уртын дууг уламжлуулж ирсэн түүхэн уламжлал, орчин үед зааж сургах арга барилд суралцах юм. Тодруулбал, хөтөлбөрт хамрагдсан суралцагчид монгол уртын дууны дуулах арга зүй, түүхэн хөгжил, аялгуунуудын харилцан хамаарал, төрөл зүйлийн талаар мэдлэг эзэмшиж 1-6 уртын дууг дуулж сурна. Мөн шагай, сурын уухай, уртын дууны уухай сурах, эрэгтэй сонсогчид бөх, хурдан морины цол дуудах чадвар эзэмшүүлж байгаа юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.