Өнөөдөр аргын тооллын зургадугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын 2. Зургаан цагаан мэнгэтэй улаагчин хонь өдөр. Өдрийн наран 05.07 цагт мандаж 20.53 цагт жаргана.
Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.