antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2013 Comments are off

Тээврийн хэрэгслийн татвараа ирэх даваа гариг хүртэл торгуульгүй төлөх боломжтой

нийтлэсэн Admin

f6d24147f4907ffbbigАвтотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын I үе шат 2013 оны 3 дугаар сарын 1-ээс 5 сарын 31-ийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. “Автотээврийн хэрэгслийн албан татвар”-ын тухай хуулинд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр заасан байдаг. Мөн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулиар төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх”-өөр зохицуулагдсан байдаг байна.

Эдгээр хуулийг үндэслэн нийслэлийн Засаг дарга Автотээврийн хэрэгслийн албан татвар хураах ажлыг 2 үе шатаар зохион байгуулах тухай захирамж гаргаж, төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд хөнгөн шуурхай хүргэх зарчмын дагуу нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулахаар заасан байдаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигч албан татвараа төлсөн гэсэн мэдээллийг нийслэлийн Татвар хураалтын Төв комиссоос мэдээлж байна.

6 сарын 1-ээс татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журамтай ч иргэдийн хэрэгцээ, хүсэлт шаардлагыг харгалзан 6 сарын 10-ныг хүртэл ямар нэг торгуульгүйгээр татвараа төлөх боломжоор ханган ажиллаж байгаа юм байна. Харин Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын  II үе шат болох хяналтын үзлэг шалгалтыг Улаанбаатар хотын хэмжээнд 6 сарын 10-аас эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулах юм. Хяналт шалгалтын үеэр татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн шалгаж, тогтоосон дүрмийн дагуу торгууль ногдуулан татварыг нь төлүүлэх юм. Авто тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг шалгалтыг суурин болон хөдөлгөөнт байдлаар татвар хураалтын ажлын нэг цэгийн үйлчилгээгээр зохион байгуулахаас гадна дүүрэг бүрт авто замын суурин хяналт, шалгалтын пост байрлана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car