antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 7, 2013 Comments are off

Ногоочид борлуулалтад санаа зовохгүй

нийтлэсэн Admin

485399_614888068523105_1749463413_nМонгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Сэлэнгэ аймагт ажиллах албан томилолт ногоочид, тариаланчидтай уулзсанаар эхэллээ. Ерөнхий сайдтай хамт УИХ-ын гишүүн С.Баярцогт, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын албаны хүмүүс ажиллаж байна. Сэлэнгэ аймаг манай улсын нийт улаан буудайн хэрэгцээний тал хувийг дангаараа хангадаг газар тариалангийн бүс. Энэ намар 138 мянган га талбайд үр тариа, 21,7 мянган га талбайд тосны ургамал, 3603,7 га талбайд төмс тариалжээ. Тариаланчдын зүгээс улаан буудайг худалдан авах үнийг зарлах, урт хугацаанд үнийг тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Ерөнхий сайдаас хүслээ.

Ганц үнийн асуудлыг яриад үр дүнд хүрэхгүй. Хэрэглэгчдийн гар дээр очиж буй гурилын үнийг тогтвортой байлгах нь чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн тариалан эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахаар судалж байгаагаа тариаланчдад дуулгасан юм.

Ногоочдын хувьд тулгамдсан асуудал нь борлуулалт, ногоогоо хадгалах зоорь гэдгийг хэлсэн. Нэг сар гаруй хугацааны дараа эрт ургацын ногоо гарна. Гэвч Монгол төмсний нэг килограммын үнэ 250-300 төгрөгт хүрдэг учраас зохицуулалт хийж өгөхийг хүссэн юм. Засгийн газрын зүгээс дагнасан зоорь, зоорь худалдааны төв, иж бүрэн цогцолбор гэсэн гурван төрлийн зоорийг барихаар ажиллаж байна. Ирэх оны намраас ногооны борлуулалтад ногоочид санаа зовних зүйлгүй болно. Учир нь ченжийн гар дамжихгүйгээр ногоогоо борлуулах боломж бүрдэх юм. Харин энэ намрын хувьд ногоочид өөрсдийн тарьсан ногоогоо нийслэлд борлуулах хүсэлтэй байгаа юм. Нийслэлийнхний хувьд сэлэнгийн ногоочдын тарьсан ногоог худалдан авч хэрэглэхдээ таатай байдаг ч МХЕГ болон цагдаа нар худалдан борлуулахыг зөвшөөрдөггүй зэрэг хүндрэл үүсдгийг Ерөнхий сайдад дуулгасан юм. Энэ асуудлыг зохицуулж, намар ногоогоо борлуулах боломжтой болгоно гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car