“DOZ” интертайментийн уран бүтээлчид “Хөх толбот хүмүүс” киноныхоо нээлтийг ирэх сард хийхээр болжээ.
Парис хотноо сар гаруйн хугацаанд зураг авалтаа хийсэн киноныхон одоо зургийн эвлүүлгэндээ ороод байгаа юм байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болох тус киног “DOZ” интертайментийн захирал Ш.Доржсүрэн найруулж, түүний эхнэр буюу жүжигчин А.Мөнгөнзул, “Тусгай салаа” киноны Төвшин дүрээр олноо танигдсан жүжигчин П.Баттөр, “Авъяаслаг хятадууд-2011” шоуны оролцогч Уудам хүү нар гол дүрийг бүтээжээ. Мөн энэхүү кинонд “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрийг бүтээсэн жүжигчин Эрхэмбаяр ч оролцон тоглосон байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.