antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 Comments are off

Литр сүүг 250 төгрөгөөр фермерүүдээс авч 1300-1800 төгрөгөөр зардаг гэв

нийтлэсэн Admin

23997Ирэх даваа гаригт Сүхбаатарын талбайд 1000 гаруй фермерийнхэн нэгдэн тайван жагсаал хийх болсон тухайгаа мэдээллээ.

Учир нь, фермерүүд сүүний үнийг тогтворжуулах, мөн үйлдвэрүүд сүүг хэт бага үнээр авч, өндөр үнээр зарж байгаа ажээ. Сүү боловсруулах үйлдвэрүүд фермерүүдээс нэг литр сүүг 250 төгрөгөөр авдаг байна. Харин  үйлдвэрлээд гаргахдаа 1300-1800 төгрөгийн хороонд худалдаалдаг.  Иймд фермерүүд үйлдвэрүүдэд үнэ нэмэх талаар шаардлага тавихаар ” борлуулалт муу байна” гээд хүлээж авдаггүй гэнэ. Иймээс сүүний үнийг 1050 төгрөг болгох талаар харилцан ярилцаад, үнээ нэмэгдүүлэх талаар засгийн газарт хүргүүлсэн юм байна.

Энэ үеэр Фермерүүдийн холбооны тэргүүн О.Амаржаргал “Улаанбаатар хотод хэрэглэгдэж буй 100 гр сүүний 80 гаруй хувь нь хуурай сүү, үлдсэн 20 хувь нь л үнээний цэвэр шингэн сүү байна. Ер нь сүүлийн 20-иод жил фермерийн үйл ажиллагаанд чиглэгдсэн төрийн үйл ажиллагаа бүрмөсөн хаягдсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Бидний урьд байгаа энэ жижиг савлагаатай 500 гр цэвэр ус 500 төгрөг байхад 500 гр сүү өнөөдөр 150 л байна” гэж байв.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car