Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанчулуутын хогийн цэгээс энэ сарын 3-нд есөн настай хүү алба болсон тухай мэдээлэл гарч байсан. Тодруулбал, түүнийг ээжтэйгээ хог түүж байхад улсын дугаар нь тодорхойгүй верна маркийн цагаан өнгийн суудлын машинтай хоёр хүн “хурдан морь унах хүүхэд хайж байна” хэмээн авч явсан юм. Гэвч ээж нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хүүг хайж эхэлсэн гэсэн юм.
Харин алга болсон хүүг өчигдөр шөнө олжээ.
Хэн гэгч хүмүүс ямар шалтгаанаар хүүг авч явсныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.