antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2013 Comments are off

Өнөөдрийн өрнийн зурхай

нийтлэсэн Admin

super_horoscopes_by_loish_e106f7532Өнөөдрийн дорнын зурхайгаа уншина уу.

Охин(8/23-9/22) Шударга өдөр. Ажиллах хүсэл төрөхгүй байх боловч өнөөдөр ажил ачаалал багатай байна. Хов жив цуу яриа нь хувийн тушаал даалгавраас илүү сонирхолтой санагдах боловч ядаж завгүй харагдахыг хичээ. Дараагийн хоёр өдөр үнэхээр дарамттай байх учраас хэд хэдэн нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Цаашдын ажил хэрэгтэй тусалж чадахуйц хүнтэй өдрийн хоолонд ор.

Хамтатгах (5/21-6/21) Бүтээлч өдөр. Ажил дээрхи эерэг өсөлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байх бөгөөд одоо тохиолдож байгаа бүхэн далайц ихтэй байна. Хэдийгээр буд хонины ордоос буцаж эргэх хөдөлгөөнд байгаа авч таны удридан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ үйл ажиллагаа эхлэх эсвэл хувь нийлүүлсэн байгууллагыг хяналтандаа авах боломжтой цаг. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж ухаалаг үгс, зааварчилгаа чинь хайртай хүмүүс хамт суралцагсад юм уу хамт ажиллагсдад чинь өндөр үнэлэгдэх болно.

Жинлүүр (9/23-10/22) Зөн совинтой өдөр. Өнөөдөр бизнес болон санхүүгийн тал дээр таны зөн совин хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Та өөрийн зөн совингоо дагах нь танд хамгийн сайн үр дүнг авчрах болно. Хэн нэгний ятгалгаар шийдвэр гаргахаас зайлсхий. Өөрийн давуу талаа ашиглан шийдвэрээ гарга. Хэрвээ та хүмүүнлэгийн ямар нэгэн үйлсд сайн дурын үүрэг гүйцэтгэвэл өөрийн цаг зав, ашиг орлогодоо харшлахгүйгээр хийж чадах зүйлээ бод. Магадгүй та цаг болон энергиэ зарцуулахын оронд мөнгө болон ямар нэгэн эд зүйлсийг өгч болно шүү дээ.

Мэлхий (6/22-7/22) Тогтвортой өдөр. Таны аялал одоогоор эргэлзээтэй байгаа ч долоо хоногийн сүүлээр аялаарай. Хэдэн өдөр өөр зүйл хий кино үзэж шинэ ресторанд оройн хоол идэж өмнө нь таарч байгаагүй нутгийн хүмүүстэй уулзан өөрийн бие болоод уураг тархийг амраахад шаардагдах зүйлийг хий. Харилцаа холбоо тогтоогч сугар гариг одоо загасны ордонд шилжин байрлахад бичиг цаасны ажлаа хойшлуулахаа багасга, чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах зээл авах, байр түрээслэхэд тохиромжтой үе. Та нарын заримд нь шүүх бүрэлдэхүүнд орж ажиллах санал ирнэ. Эхэндээ та дургүйцэх ч яваандаа ажил тань сонирхолтой болж туршлагжина.

Нум (11/22-12/21) Чухал өдөр. Эрч хүч тамир тэнхээ нь өссөн нумынхан урам зориг хүч чадлыг мөн хүлээн авах болно. Спортод тоглох эсвэл оролцох нь эрч хүчтэй ажиллагаа ба биеийн эрч хүчийг өндөр байлгах бүтээлч арга зам юм. Хэдий тийм боловч өнөөдөр ачтай буянтай бархасбадь гариг ирж хайртай хосуудад мөргөлдөөн сөргөлдөөнөө ялан дийлэх арга замыг олж өгөхийн зэрэгцээ холбоо харилцааг тань бэхжүүлж өгөх болно. Мэргэжлийн үйл ажиллагаа эсвэл гэр бүлийн тэмдэглэлт зэрэгт итгэмээргүй их зарлага гарсан байна. Ирж буй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй зарлагаа бууруулах хэрэгтэй.

Хонь (3/21-4/19) Өөртөө итгэлтэй өдөр. Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Хүмүүс таны уур бухимдлыг төрүүлж башир аргандаа оруулхыг хичээнэ. Харин та нүдээ аниад хувь хүний зөв, боловсон байдалд л анхаарвал дээрх зүйл ард хоцрох болно. Хийх ёстой зүйлээ л хийгээд өнөөдрийг өнгөрөөх хэрэгтэй. Сайхан сонголт, боломжийн үнээр сэтгэлдээ таарсан зүйлс худалдан авч чадах тул дэлгүүр хэсэхийг зөвлөж байна. Дараагийн долоо хоногийн хүнсний зүйлсээ худалдаж авах мөнгөө хэмнэж чадна.

Үхэр (4/20-5/20) Бодлогоширсон өдөр. Одоогоор тийм ч их ахиц дэвшил гарахгүй байгааг та анзаар. Номоо хураахад зарцуулдаг цаг зав үр бүтээлгүй болохыг хойшид ойлгоно. Даатгалын бодлого шинэчлэгдсэн эсэхийг шалгаж аливаа өөр зээлээс холуур явахыг зөвлөж байна. Танд санаа амар тайван байх орчин хэрэгтэй. Ойр дотны хүнтэйгээ хамт байж, өөрийн хүсэл мөрөөдөл, урт хугацааны турш хадгалж дотроо хадгалж явсан зорилгынхоо талаар ярилц. Нээлттэй, шударга байх цаг таны хувьд хэдийн иржээ. Та өөрчлөлтийг бий болгох болно.

Арслан (7/23-8/22) Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Нойргүй шөнө, ирээдүйг мөрөөдсөн мөрөөдөл тань энэ өдрийн хэтийн төлвийг тодорхойлох мэт. Аливаад шийдэмгий хандаж эрүүл мэнддээ анхаар. Үд дундын үед гэр бүлийн асуудал гарч мэднэ. Ялангуяа та гэрээсээ хол байдаг эсвэл гэр бүлийн үүрэг хариуцлагаа үл тоомсорлодог бол. Итгэл найдвартай байж, үүрэг хариуцлагаа чиглүүлж өг. Зарим арслангууд гэртээ байж өөрийн сэтгэл зүрхээ чагнахыг хүснэ. Ирээдүйн талаарх зүг чигээ тодорхойлох нь танд маш чухал бөгөөд энэ таны амжилтыг ч бас шийднэ. Санааг тань зовоож байгаа асуудлуудаа чөлөөл. Хайртай хэн нэгэн тань ярихыг хүсвэл түүнээс суралцаж түүнийг сонс.

Матар (12/22-1/19) Хуумгай өдөр. Чанга ярьж түргэн загнах явдал таны гэрт болон ажилд муухай уур амьсгалыг авчирч мэдэх тул болгоомжтой байгаарай. Ёж үг гашуун егөөдлийг хүмүүст хэлэх гэсний хэрэггүй. Мөн сэтгэлийн дарамт энэ өдөр ирнэ гэдэгт найдаж болно. Хэдийгээр таны санаанууд гавъяа зүтгэл хүртэх ч хүмүүс өөрийн тань төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс өмнө хэсэг хугацаа зарцуулах болно. Тэвчээр их хэрэгтэй. Ихэнх матруудад нөөцөд байх их сонин байна. Магадгүй энэ ажлын нөхцөл байдлын сайжралт эсвэл эрүүл мэндийн асуудалтай тань холбоотой байх.

Хилэнц (10/23-11/21) Гэрэлтсэн өдөр. Та өнөөдөр жирийн үеийнхээсээ ч илүү сэтгэл татам байх болно. Өнөөдөр тохиох аливаа үйл явдалууд таныг сэтгэл хангалуун байлгаж нүүрэнд чинь инээмсэглэл тодруулна. Харилцаандаа илүү их анхаарч ажлаасаа бага зэрэг хөндийрнө. Худалдаа наймаа хийх нь маш ашигтай байна. Өнөөдөр худалдаж авах хосгүй загварын хувцас үдэшлэг дээр таныг чимнэ. Хөрштэйгөө харилцаатай байх нь амьдралд чинь сайнаар нөлөөлнө. Бизнесмен хилэнцүүдийн хувьд шинэ бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахад таатай. Орон нутгийн хэвлэл мэдээлэлтэй хамтран ажилла.

Хумх (1/20-2/18) Хянамгай байх өдөр. Өнгөрч буй сард олонх хүмүүс үл хөдлөх хөрөнгөтэй болох, өөрийн ажлыг эхлүүлэх эсвэл гэр бүлийн уламжлалт ажлаа эхлэх боломжтой болсон. Хуурамч бардам зангаа орхиж хувь заяа танд өгсөн зүйлийг авахад бэлэн бай. Та маш завгүй байх тул хайр дурлал гэх мэт аахар шаахар асуудлууд таны анхаарлыг огт татахгүй.

Загас (2/19-3/20) Бүтээлч өдөр. Өнөөдөр өөртөө зориуд цаг гаргаж удаан хугацааны турш таныг зовоож буй асуудлуудаа цэгцэлж, сайтар бодож тунгаахыг хичээ. Ямар нэг зүйлийг өөрчилж, засч сайжруулах хэрэгтэй байгаа эсэхийг харж, нягтал. Цуглуулсан баримт мэдээ сэлтээ бүгдийг нь нэгтгэж ерөнхий дүр зургийг харахыг хичээ. Өнөөдөр таны өөрийгөө бусдад харуулах ээлж. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд хүмүүс танд туслахдаа таатай байх болно. Бүх зүйлд эерэгээр хандахыг хичээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car