antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2013 Comments are off

Соёлын өвийг хамгаалах тухай хууль боловсруулна

нийтлэсэн Admin

07aba3fe5665e68originalСоёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлаа.

Ярилцлагын эхэнд тус яам байгуулагдсан цагаас хойш салбартаа хийж гүйцэтгэж буй ажил болон Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан. Мөн сүүлийн хэдэн жил орхигдоод байсан соёлын өвийг хамгаалах талаар томоохон бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус яамны хувь хийж гүйцэтгэх олон ажил байгаа ч соёлын өвийг хамгаалахад анхаарлаа хандуулж ажилласан талаар Ц.Оюунгэрэл сайд онцлов.

Соёлын өвийг хамгаалах ажлын хүрээнд Номын сангийн тухай хууль, Үндэсний номын сангийн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудыг боловсруулан, яамдаас санал авч, Засгийн газраар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг Ц.Оюунгэрэл сайд хэлэв. Энэхүү хууль батлагдсанаар соёлын өвийг хамгаалах, эрэн хайх цогц бодлоготой болох юм байна. Тус хуульд соёлын өвийг сэргээх чиглэлээр олон зүйл заалт тусгасны дотор судалгааны баг, аймаг, сумдад байгаа соёлын өвийг хамгаалах нарийн тогтолцоо багтжээ.

Тус яамнаас мөн Биеийн тамир, спортын тухай хууль, Спорт, биеийн тамирын сан, Киноны тухай хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа юм байна. Мөн ажлын хэсэг байгуулагдаагүй ч судалгааны шатанд явж байгаа Музейн тухай хууль, Уламжлалт мэдлэгийн тухай хууль, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулиуд боловсруулах шатандаа байгаа ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car