
Эс бөгөөс тэдгээр компаниудын бүтээгдэхүүнийг хориглох арга хэмжээ авч магадгүй байгаа аж. Америкийн томоохон ундаа үйлдвэрлэгч тус хоёр компанийн хувьд Энэтхэгт ноёлох цаг хэдийнэ өнгөрчээ. Байгаль хамгаалагчид, улс төрчид болон даяаршлыг эсэргүүцэгчид үндэстэн хоорондын корпорациудын эсрэг нэгдсэн тэмцлийг өрнүүлж эхэлсэн билээ. Тус улсын үндэсний телевизээр ил тод сурталчилгаа хийх болжээ. Орон нутгийн нэгэн телевизээр гарсан санааг дурдахад сурагчийн дүрэмт хувцастай зуу зуун хүүхдүүд сургуулийнхаа захирлыг дэмжиж баруун гараа өргөн “Цаашид бид хэзээ ч кола уухгүй гэдгээ тангараглаж байна” гэж давтан өгүүлэх аж. Coca Cola болон Pepsi-г тус улсын ихэнх дунд болон дээд сургуулиудад худалдаалахыг хоригложээ. Үүнээс гадна кола худалдаалж буй дэлгүүрүүдэд тогтмол эсэргүүцлийн сурталчилгаа өрнүүлэв. Тэр ч бүү хэл, Дээд шүүхээс коланы нууц жорыг ил болгох шийдвэр гаргасан байдаг. Гэвч Coca Cola болон Pepsi-ний жор нь дэлхий дахинд нууцын зэрэглэлд хамаардаг тул Дээд шүүхийн шаардлагыг биелүүлэх боломжгүй талаар Германы хэвлэлд бичжээ. Энэтхэг улсад гэхэд дээрх хоёр ундааны талаар нэг бус удаа гомдол гаргаж байгаа аж. Одоогоос гурван жилийн тэртээ Энэтхэгийн Шинжлэх ухаан, хүрээлэн буй орчны төвөөс Энэтхэгт үйлдвэрлэж буй дээрх концернуудын хийжүүлсэн ундаанууд тодорхой хэмжээний хортой бодис агуулж байна гэж мэдэгджээ. Үүний үр дүнд коланы үйлдвэрлэл 30 хувиар буурчээ.
Саяхан хийжүүлсэн ундаанд хийсэн шинжилгээний үр дүнд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх 3-5 төрлийн пестицид буюу химийн хорт бодис агуулж буйг тогтоожээ. Coca Cola дахь пестицидийн хэмжээ Энэтхэгт зөвшөөрөгдсөн хэмжээнээс 30 дахин илүү, харин Pepsi-ных 27 дахин илүү байсан аж. Үүнээс гадна эдгээр ундаанд линдан хэмээх ургамлын хор Энэтхэгт тогтоосон хүнсний аюулгүй байдлын стандарт хэмжээнээс 54 дахин илүү байсан нь тогтоогджээ. Хортой бодис ихээр илэрч буй явдал нь Энэтхэгийн усны чанар муу байгаагийн үр дагавар аж. Эдүгээ Coca Cola-д 1978 онд тохиосон хувь тохиол заналхийлж байгаа. Тэр үед тус концерн уг ундааны жорыг олон түмэнд ил болгохоос татгалзаж Энэтхэг улсыг орхиж байсан юм. Үүнээс гадна манай хөрш зэргэлдээ ОХУ-д ч Кока кола болон Пепси коланы худалдааг хориглох нөхцөл байдал үүсч магадгүй байна. ОХУ-ын Нийгмийн хөгжил, эрүүл мэндийн яамнаас 10 жилийн сургуулиудад шарсан төмс, чихэртэй хийжүүлсэн ундааг худалдахыг хориглох талаар төсөл боловсруулж байгаа юм. Тус яамнаас хүүхдийн эрүүл мэндэд нэн ашиг тустай сүү, тараг зэрэг зүйлсээр дээрх ундааг орлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Эх сурвалж www.wikimon.mn – See more at: http://www.wikimon.mn/content/47702.shtml#sthash.gx57P5pE.dpuf
Холбоотой мэдээ
Comments are closed.