10.00 цагаас Цуцалсан 107 лицензтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ.
12.30 цагаас Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана. Нээлттэй ярилцлага Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ.
11.00 цагаас Сүхбаатар дүүргээс зохион байгуулж буй нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах өдөрлөг АСА циркийн гаднах талбайд эхэлнэ.
10.00 цагаас НОМТОЙ НӨХӨРЛӨЕ КЛУБ-ын төлөөлөл ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ Нобелийн шагналт зохиолч Орхан Памуке-г Монгол Улсад урих талаар уулзана.
08.00-17.00 цагийн хооронд 6 сарын 5-наас 6 сарын 7 хүртэл өдрүүдэд Сүхбаатарын талбайд Ашигт Малтмалын Газрын дарга байсан Батхуягтай холбоотой хэргийг яллахад хэлмэгдсэн лицензийн эздүүд /хохирогчдын холбоо/ жагсаал хийнэ.
11.00 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Нацагийн Удвал сайдыг дэмжигч оюутан залуучуудын “Шудрага ёс” хөдөлгөөн нээлт хийж байгаатай холбогдуулан МАХН-ын төв байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11.00 цагаас олон улсын байгууллагаас 5 цэцэрлэг, 3 сургуульд гал унтараах багаж хэрэгслийг өгөх арга хэмжээ Төв гал унтараах ангид болно.
Үндэсний мэдээллийн төвд:
11.30 цагаас Үндэсний сурын харвааны “Есүхэй мэргэн” холбооныхон Их Монгол Улсын алдарт мэргэн харваачдын наадам зохион байгуулах талаар мэдээлнэ.
“365 Нээлттэй Мэдээллийн Төв”-д
11 цагт Хөх Монгол Бүлгэм, Цагаанхас хөдөлгөөн, Даяар Монгол улс Монгол үндэстэн ястаныг хятдуудын даалгавараар хэн хагарган бутаргаж байгаа талаар хэвлэлийн бага хурал
11.30 цагт УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Иргэний Нийгмийн Төлөөлөл болон хэсэг бүлэг Төрийн Бус Байгуулагуудтай хамтран улс оронд шаардлагатай хуулийн төсөл боловсруулах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа тус тус болно
Монгол ньюс мэдээллийн төвд:
11.00 цагаас 2012 онд олон улсын болон улсын олимпиадад эхний гурван байр эзэлсэн 100 орчим сурагчид хүссэн сургуульдаа үнэ төлбөргүй дөрвөн жил сурах эрх олгож, тэд оюутан болжээ. Гэтэл одоо их сургуулийн захиргаанаас олимпиад болохоос өмнө буюу 2012.01.18-нд энэхүү тэтгэлгийг хүчингүй болгосон тогтоол гарсан байдгийг танилцуулж төлбөрөө төлөхийг шаардах болсон аж. Энэ асуудлаар оюутнууд хэвлэлийнхэнд хандлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.