Саппорогийн аюулгүйн тойрог буюу жолооч нарын нэрлэж заншсанаар, эр зоригийн тойрог ЭЗХЯ-ны “ГУДАМЖ” төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болон шинэчлэгдэж байна. Уг ажил 2013.05.30-нд эхэлсэн бөгөөд 06.15-нд ашиглалтанд орох юм. Саппорогийн тойрог нь Замын цагдаагийн газраас явуулсан судалгаагаар Улаанбаатар хотын хамгийн аюултай цэгээр нэрлэгдсэн бөгөөд уг тойрог нь 4-н замын уулзвар болсноор автотээврийн осол, замын түгжрэл багасах юм. Уг тойрог шинэчлэгдсэнээр, хаанаас ирээд мөргөж, шүргэчих бол гэсэн жолоооч нарын айдас ард хоцорч байгаа бололтой.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.