antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 Comments are off

Ажлын байрны үзэсгэлэн болно

нийтлэсэн Admin

99a2077533dc3d3originalБоловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Монголын оюутны холбооноос санаачлан “JOB FAIR-2013” –ажлын байрны үзэсгэлэн яармагийг зургадугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Чингис хаан зочид буудалд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн яармагт Хөдөлмөрийн яам, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, гадаадад төгсөгчдйин холбоодын төлөөллөөс болон нийт 500 гаруй их, дээд сургуулийн шилдэг төгсөгчид, Монголын топ-50 аж ахуйн нэгж, байгууллага оролцох аж. Энэ үеэр топ аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн хүний нөөцийн танилцуулга, сул ажлын байрны мэдээллийг өгөх ажлын байранд бүртгэх юм байна.

Монголын эдийн засаг, уур уурхай хөгжихийн хэрээр салбар бүрт техник технологи болон байгаль орчин, нарийн мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтнүүд дутагдаж буй. Тиймээс энэ орон зайг нөхөх, ажил олгогч, ажил хайгч хоёрыг зуучлах зорилгоор үзэсгэлэн яармагийг зохион байгуулж байгаа талаар онцолжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car