antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 Comments are off

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ-т шалгаж байгаа юу

нийтлэсэн Admin

20120926УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг АТГ  шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цахим мэдээллийн хуудаснаа цацагдаад байгаа.  Тодруулбал, түүнийг “Үйлдвэрчний эвлэлийн дарга байхдаа мөнгө хөрөнгө идэж шамшигдуулж байсан байж магадгүй гэдэг үндэслэлээр  МҮЭ-д хамт ажиллаж байсан хүмүүс нь  шалгуулахаар АТГ-т хандсан. С.Ганбаатар гишүүний даалгаваар Л.Цогбадрах гэдэг хүн  хууль бус ажиллагаа зохион байгуулж,  өмч захиран зарцуулах эрх бүхий Ерөнхий зөвлөлийн хуралдаанд бүтээн байгуулалтын төсөл оруулж батлуулдаг байсан. Жишээ нь баруун дөрвөн замд байрлах МҮЭ-ийн Соёлын төв ордны залгаа хэсэгт “Үйлдвэрчний салбаруудын ордон” байгуулна гэсэн шийдвэрийг Ерөнхий зөвлөлийн гишүүдээр батлуулсан.  Дараа нь тогтоолыг өөрчлөн, газрыг нь бусдад шилжүүлж, зориулалтыг нь өөрчлөх зэргээр будлиантуулсан байж магадгүй гэж хардаж байгаа.  Мөн  “Үйлдвэрчин хороолол”, “Үйлдвэрчин цамхаг” зэрэг үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх нэрээр  МҮЭ-ийн харьяа Тээвэр үйлчилгээний төвийг татан буулгаж, газрыг нь  хувийн компанид шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байгаа” гэх мэдээлэл юм.

Харин энэ талаар тэрбээр өөрөө “Шалгагдаж байгаа зүйл байхгүй. Энэ бол ямар ч ор үндэслэлгүй гүтгэлэг. Манай үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдөө тайлбар хийх юм байна. АТГ-т энэ тухай ямар ч мэдээлэл ирээгүй. Ямар ч ийм зүйл болоогүй гэдэг лавлагааг авчихсан байгаа. Өөрсдөө энэ талаараа мэдээлэх байх” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car