antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 4, 2013 Comments are off

Аврагч өөрийгөө егүүтгээгүй гэнэ

нийтлэсэн Admin

ontsgoi_baidalОнцгой байдлын ерөнхий газар сүүлийн үед нэг л биш болоод байгаа талаар дээр дооргүй л ярьцгаадаг. Тус газрын алба хаагчид ээлж дараалан осол аваарт өртөн зарим нь амь насаа учир битүүлгээр алдах болсноос үүдэн ийм яриа гарах болсон.
Хохирогчдын ар гэ­рийн­хэн гомдол гаргаж байгаа нь ч үүнийг гэрчилж байна. Хохирогчдын хүсч буй ганц зүйл нь “Шударга үнэнийг тогтоож өгөөч” гэдэг гурав­хан үгийг ОБЕГ-ын удирд­лагуудад уламжилж байгаа. Харамсалтай нь тэдний үгийг сонсох эрх мэдэлтнүүд тус газарт байдаггүй болол­той. Сонсохгүй, сонсохыг ч эс хүсч буйн шалтгаан нь тус газрын харьяа анги сал­баруудад ар өврийн хаал­гаар мэргэжлийн бус хүмүүс ол­ноор орох болсонтой хол­боотой гэдгийг эх сурвалж өгүүлэв.

ОБЕГ-тай холбоотой олон осол аваарийг дур­даад байвал дуусахгүй. Ту­хайл­бал оны өмнө Аврах тусгай ангийн захирагчаар ажиллаж байсан А.Батмөнх гэгч аврагч нараар хувьдаа хаус бариулж байгаад нэг аврагчийг өрөөсөн нүдгүй болгож байсан. Уг хэргийн улмаас А.Батмөнх албан тушаал буурах төдий л арга хэмжээ авахуулсан ч өнөөдөр юу ч болоогүй юм шиг алхаж явна.

Сохорсон биш завшив гэгчийн үлгэрээр түүнийг сүүлийн үед Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар томилогдож ма­гадгүй гэх шум гараад байгаа. Хариуц­лагаас бултаж чадсан энэ эрхмийн цаана нөгөө л эрх мэдэлтнүүд байгаа тухай эх сурвалжууд өгүүлсэн.

Албан тушаалаа урвуулан ашиглаж хүний нүдийг сохолсон А.Батмөнхийг ин­гэж хаацайлж байгаа нь олны анхаарлыг нэлээд тат­сан асуудлын нэг болоод байгаа юм.

2008 онд Сэлэнгийн Мандал суманд “Ми-8” нис­дэг тэрэг осолдсоноос хойш өнөөдрийг хүртэл ОБЕГ-ын нэр хүнд сэхэл авалгүй урууд­саар байна гэхэд нэг их дэгдсэн болохгүй л болов уу.

Мөн өнгөрөгч сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн “Сайхан” сум буюу Хөтөл хот дахь Гал унтраах ангийн аврагч, гал сөнөөгч Б.Баатарцоож нас барсан бай­даг.

Түүний үхлийн шалтгааныг “Буу алдсан”-аас болсон гэ­сэн. Гэтэл үүний талаар одоог хүртэл ОБЕГ-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй л байгаа.

Харин зарим эх сурвалжууд та­лийгаачийг ой хээрийн түйм­рээс урьдчилан сэргийлэх эргүү­лийн үүрэг гүйцэтгэж явсан гэж мэдээлж байв. Үүнээс ха­рахад амиа алдсан аврагч үүр­гээ зэвсэггүйгээр гүйцэтгэх нь ойлгомжтой. Яагаад түүнийг буу алдснаас болж амиа алдсан гэх болов.

Аврагчдын ярьж буйгаар “Манай алба хаагчдад хэзээ ч байлдааны зориулалтай буу зэвсэг байдаггүй. Амиа алдсан ав­рагчийг буутай явж байсан гэсэнд гайхаад л байна” гэж байсан юм.

Иймэрхүү үйлд­лүүд тус газарт удаа дараа гарч байгаа нь нууц биш. Энэ бүхнийг удирдлагууд нь чухам юуны учир нууцлаад байдаг нь бас л хачирхалтай.

Мөн Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн ав­рагч ахлах ахлагч Г.Эрдэнэ­баа­тар нь салбарынхаа дарга Мөнгөншагайн хувийн орон суу­цыг барил­цаж байгаад бас л амь насаа алдсан байдаг. Энэ мэтчилэн ОБЕГ хэдэн аврагч­дынхаа амь насыг хэдий болтол гаргуунд нь гаргахыг таашгүй.

Ер нь бол тус газарт хүний амь үнэгүйдсэнийг дээрх үйлдлүүд ха­руулсаар байна.

Түүнчлэн Булган аймагт Онцгой байдлын хоёр ажил­тан биедээ хүнд гэмтэл ав­сан тухай нэлээд шуугиж бай­гаад нам гүмхэн болсон. Тод­руулбал аврагч гал сөнөөгч Т.Мөнхжаргал Б.Ёндонжамц, нар нь өнгөрсөн сарын 22-ны орой мотоциклтой явж байгаад осолдсон байдаг. Б.Ёндонжамц нь тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас одоо Орхон аймгийн нэгд­сэн эмнэлгийн сэхээн амьд­руулах тасагт эмчлүүлж байгаа.

Хүн зон, байгаль дэлхийнхээ төлөө өөрсдийн амь насаа золь­дог эдгээр хүмүүстэй хол­боотой мэдээлэл гарах бүрд нийг­мээрээ түгшиж тэдний араас санаа­ширдаг. Гэтэл ОБЕГ гэх байгууллага амаа үдүүлсэн мэт дуугуй суух юм.

Ар өврийн хаалгаар орсон нөхөд нь албаны бэлэн байдал гэдгийг ч огт мэддэгүйгээс болж танай байгууллагын ОБЕГ гэх нэрийг Онцгой бүтэл­гүйчүүдийн Ерөнхий газар гээд нэрлэчихсэн байгааг Т.Дуламдорж та мэдсэн болов уу.

Р.Саруул

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car